14-р Далай ламын Найчүн Чойжин: “Далай багш хэдэн жилийн өмнө багш байсан Ёнзон Ринбүчигийн тухай айлдсан байдаг юм. Юу гэвэл Түвдийн ард түмэнд ямархуу сахиус шүтэж, бясалгаж байх талаар Далай багшийн айлдвар бий. Тэрэн дотор Шүгдэн буюу Монголоор бол хүч гэсэн сахиусыг шүтэж болохгүй , яагаад гэвэл энэ сахиусыг шүтэхээр муу ёрын үр дагавар их гарч байна гэсэн байдаг. Мөн Ёнзон багшдаа түүний шүтэж байгаа сахиус дотор чөтгөр шүглэсэн байна, болохгүй гэж анхааруулсан . Гэтэл тэр хүн өөрийнхөө эрх мэдлийнхээ хүрээнд үгнээс нь зөрж, Шүгдэнгээ шүтээд явсан.

Ёнзон бол Энэтхэгт Далай багштай хамт байдаг, ойрынх нь хүн нэгэнт биш болсон. Одоо АНУ-д байдаг хүн.Мөн Далай багшийг АНУ болон Европоор морилох үед түүний үүсгэн байгуулсан төвийнх нь улсууд Далай багшийн эсрэг жагсаал, цуглаан хийж, үг хэлээр доромжилдог. Уг мөн чанартаа Ёнзонгийн юу шүтэх эсэх нь өөрийнх нь эрх боловч нэгэнтээ Далай багшаас нүүр буруулсан бол Монгол оронд 14-р Далай ламын багш гэж өөрийгөө зарлаж, сүсэгтэн олныг хуурах нь зохисгүй гэж би бодож байна. Яагаад гэвэл нэг талдаа Далай багшийн эсрэг бослого гаргадаг хирнээ нөгөө талаараа Монголд төдий л сайн мэдэхгүй хүмүүст өөрийгөө багш нь гэж ярих нь зүй бус юм.

Ер нь энэ Шүгдэн сахиус маань анх 5-р Далай ламын үеэс үүдэлтэй.Түүний үед энэхүү лам маань ерөөлөө буруу тавьж, өөрийнхөө амийг егүүтгэснээрээ чөтгөрийн төрөл олсон юм. Түүнийг олон жилийн турш дарах гэж яваад 13-р далай ламын үед овоо дарсан байдаг. Гэтэл эргэн тойронд нь байсан түшмэдүүд энэ сахиус баяжуулдаг гэсэн буруу мэдээлэл өгч, нийтэд тархаасан. 14-р далай лам бурханы шашины тэргүүний хувьд болгоогоод энэ сахиусыг шүтвэл хорлол үзүүлнэ гэж сануулсан. Эхэндээ эд баялаг өгч байгаа мэт хандаад эргээд нөгөө ертөнц рүү дуудаж, зарцлаад байна гэж анхааруулсан. Далай багшийн энэ үйлдэл нь шашин шүтэх эрхийг зөрчиж буй хэрэг биш, учир нь харин ч энэ сахиусыг шүтэгчид өөр шашин, сургааль сонсох нь хориотой байдаг.” гэв. Дашрамд дурьдахад энэ сахиусыг Монголд АПУ ХК-ий ТУЗ-ын дарга П.Батсайхан, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нар ихэд шүтэж, дэмждэг гэгддэг билээ.

М.Ариун

Sonin.mn

By updown

26 thoughts on “14-р Далай лам : Шүгдэн эхэндээ та нарт эд баялаг өгөх атлаа дараа нь нөгөө ертөнц рүү дуудаж, зарцаа болгоод байна шүү”
  1. Өөрийгөө зава дамдин гээд өргөмжилчихсөн нэг балай бий дээ. Атомын цахилгаан станц бариулж байгаа. Тэр чинь шүгдэнч гээдэг биз дээ.

  2. амарбаясгалан хийд орох гэж байна гээд хөндий дүүрэн машин байсан. БҮГдээрээ шүгдэнчид гэсэн,,, манай бүх баячууд байх шиг ,,,, тэгэхээр нохдууд хойд насандааа зарц болжэээ … хөөрхий

  3. Bolohgyi gesen bygdiig hiideg sytdeg bolj dee!!!byrhanaas ch aihaan baisan neg heseg yndestentei bolloo!!!!ene ikhe hyraliin gisyyn byzar gar L.Enhamgalan gedeg haanaas irsen hyn be?….

  4. Дэлхий дээр хамгийн их шашин шүтсэнээрээ хамгийн аз жаргалтай бх үндэстэн бол төвд.Гэтэл хамгийн зовсон мухар сүсэгт д автсан хамгийн хамгийн болсон .Монголчууд яагаад хүн ам цөөнтэй бууран доройдсон нь манж хятад манай урвагч ноёдын төвдөөс шашинийг оруулж ирсэн нь гол шалтгаан .Шашин мухар сүсэг хоёр маш их ялгаатай.

  5. төвдүүд Шүгдэн сахиусыг өөрсдөө бүтээсэн… Далай лам адисласан Гэтэл одоо хоорондоо хэрэлдэж байх юм Бузар хэрүүлээ төвдүүд Монголд авчирч үймүүлээд эзэн болох санаатай..төвдүүд Монголчуудын хэрүүл дунд таргалдаг балиар түүх бий шүү

  6. Энэ тэнэмэл ѳвгѳний орлого ѳргѳлийг хуваалцаад байгаа түвдийн бас нэг урсгал юмаа янз нь.Хоноц хоноцдоо дургүй гэж энэ дээ хѳѳрхий.

    1. Cham shig suugaa tenegiin derged bol amid burhan gehed ch bagadna. Chi bol neg ugluu sereed hujaa vaarand hulgainii hedee hiigeed Amarbayasgalan geh manjiin haanii sumiin shoroond bulahaar guih teneguudiin neg .Dalai lam bol (((MANANgiin boss ,oligarhiudiin luivar nuglee nuuh gej tsaraichildag Shugdengees )))denduu hol deeshee tsarsan ariun shuteen .

  7. Ажилгүй сда энд солиорч суухаар Мянмарын буддистууддаа очиж геноцидоо зогсоо
    гэж хэлээч.

    1. Шүг шүтэгчдэд юм юм болсон түүх ихдээ их. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л Дорлигжав байна даа

  8. СҮГ ДОН сүгэнд донтогч буюу чамайг сүг болгож зарцална аа л гэж байна Хариутай бол бариутай гэж Сүг донгоос юм салгаж авсан бол дараа нь төлөх л болж дээ

  9. 8-Р богд шүтдэг байсан. Энэ Төвдүүд дотоод хэрүүлдээ бүтэн шижин татаад оруулчих юм аа. Маньд падгүй.

  10. 8-Р богд шүтдэг байсан. Энэ Төвдүүд дотоод хэрүүлдээ бүтэн шижин татаад оруулчих юм аа. Маньд падгүй.

  11. Dalai lam gj neg zavaan ym tuvdiin ard tumniig zovlon dund ni hsychihaad uuruu gadaadad gartsan ard tumen ni zovj tarchilj zuliin gol bolon uhetsgeej bn sh dee Tiim l mundg ym bol uuriinhuu ard tumniig zovlongoos getelgeech

  12. Bidnii shuteh estoi zuil bol etseg eh , gazar delhii baigali ornoo shutej hairlah l yum shuudee bid chin ene baigali delgii ur shimeer undalj hoolloj amidarch bdg gedgee oilgoh uhaan bhgui . Mongolchuud emetheg tuvd shig munharch doroitoh zamdaa l oroh ni geed bn

уншигч-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн