Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:
Дөрөвдүгээр сарын 18-19-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2017 оны 04 дүгээр сарын 19-нөөс 04 дүгээр сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
19-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын зүүн хэсгээр, 21-нд нутгийн хойд хэсгээр, 22-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орж салхи секундэд 15-17 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.
Ихэнх хугацаанд Хүрэн бэлчир, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.
20-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарна.
Эх сурвалж: УЦУОШГ