УЕП-оос ирүүлсэн нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хүлээж авах шаардлагагүй гэж үзсэн УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дүгнэлтийг УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэн дэмжихээр болжээ.
Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн цааш ярихдаа “УИХ-ын чуулган хуулийн хугацаандаа багтааж дөрвөн гишүүний асуудлыг шийдэх ёстой. Дараа нь Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийг хэлэлцэнэ. Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөхтэй холбоотой асуудал бий. Бүх үйл ажиллагаа хэвийн үргэлжлээд явна. Учраа олохоор ярилцаж байгаа асуудлууд бол бий. Бүх юм эцэслэгдээд цэг тавьсан гэж хэлж болохгүй. Гэхдээ гишүүд чуулгандаа суугаад асуудлаа шийдээд явъя гэдэг дээр тогтсон” гэлээ.