Өдөржин түргэн хоол идэж, компьютер тоглож өнждөг эр 317 кг жинтэй

317 килограмм жинтэй эр өдрийн ихэнх цагийг компьютер тоглож, амттан, түргэн хоол идэж өнгөрөөдөг. Түүний хоол хүнсний ихэнх хувь түргэн хоолноос бүрддэг аж. Энэ эр өөрөө занганд орсноо мэдэж байгаа ч түүнээсээ гарч чадахгүй.

34 настай Кейси Кинг яаралтай турахаас өөр аргагүй байдалд оржээ. Огт ажил хийдэггүй, эцэг эхийнхээ гэрт амьдардаг энэ эр өдөржин компьютерийн дэлгэц ширтээд л өнгөрөөдөг байна.

“Би үхэн үхтэлээ идэх болно. Ихэвчлэн би өдөр 12 цагийн үед сэрж, шууд юм идэж эхэлдэг. Дараа нь зураг, видео тоглоом гэсээр орондоо ордог” хэмээн ярьжээ.

Кейси бүхий л найдвараа Дэнни хэмээх аавдаа тавьж байна. Тэр л тамтаггүй тарган хүүдээ анхаарал тавьдаг аж. Кейси өрөөндөө нүцгэлж байгаад л ганцаараа видео тоглоомоо тоглодог.

“Жоржияд маш халуун. Надад өмсөх хувцас бараг байдаггүй. Дээрээс нь бүгд бариад байдаг. Тиймээс би хувцасгүй, нүцгэн л сууж байдаг. Хэн ч намайг сандаргахгүй, хаалгаа түгжээд л боллоо” хэмээн тэрбээр ярьжээ.

Кейсиг тоглоом л сэтгэл санааг нь сэргээдэг байна. “Намайг энэ виртуаль ертөнц л хүлээн авдаг. Хэн ч намайг хардаггүй. Энэ бол миний ертөнц. Эндээ би өөрийнхөөрөө байж чаддаг, хэн ч миний жинг шүүмжилдэггүй” гэв.

Кейси урьд өмнө нь ингэж амьдарна гэж огт төсөөлж байгаагүй гэнэ. “Би 34 насандаа эцэгтэйгээ амьдарч байна гэж огт бодож байгаагүй. Надад ажил, мөнгө аль аль нь байхгүй болохоор би өдөржин видео тоглоомоо тоглоод л, идээд л өнжих болно” хэмээжээ.

Багаасаа “том хүүхэд” байсан тэрбээр дунд сургуулиа төгсөх үедээ 136 кг орчим жинтэй байжээ. Дээд сургуулиа төгссөний дараа ресторанд ажиллаж эхэлсэн бөгөөд ээлжээ тараад л тэндээ хоол идэх дуртай байсан аж.

“226 кг жинтэй болмогцоо би ажлаа хаяхаас өөр аргагүй болсон. Яагаад гэвэл ажил хийхэд үнэхээр хүнд байсан. Ээж намайг гэрээсээ хөөж, гэрт нь амьдаръя гэж бодож байвал ажил хийх ёстой гэсэн. Ингээд л би аав дээрээ ирсэн” гэжээ.

Аав нь хүүдээ дуртай пицца, тахиа, япон хоолыг нь авч өгсөөр, Кейсигийн жин нэмэгдсээр, тэр хүссэн бүгдээ авахуулсаар байлаа. Шүршүүртээ гацаж, есөн цаг наашаа ч үгүй, цаашаа ч үгүй суусан түүнийг нэгэн удаа аав нь татаж гаргаж ирж байсан аж. Ийм явдал дахин давтагдах вий гэж айсан эцэг нь түүнд усанд орох төмөр түмпэн авч өгчээ.

“Одоо би гадаа гарч усанд ордог болсон. Яагаад гэвэл угаалгын өрөө, шүршүүрт багтахгүй болсон” хэмээн Кейси хэлсэн байна.

Өөрийгөө угааж чадахгүй болсон түүнд эцэг нь тусалдаг бөгөөд нугалаас бүрийг нь угаах гэж маш их цаг зарцуулдаг гэнэ.

Эх сурвалж: www.dailymail.co.uk

updown.mn

Мэдээний админ

Learn More →

4 thoughts on “Өдөржин түргэн хоол идэж, компьютер тоглож өнждөг эр 317 кг жинтэй

  1. zochin 2019-01-10 16:03 at 16:03

    Ene chini xyn bish amitan baina shyy dee xeerxii aaviig ni erevdchixlee

    Хариулах
  2. а 2019-01-11 09:42 at 09:42

    гаж донтой новшийн америк

    Хариулах
  3. зочин 2019-01-16 14:26 at 14:26

    амьдаараа өөрийгөө булшилсан байна. хохь нь дээ

    Хариулах
  4. DALHAASUREN 2019-08-07 16:40 at 16:40

    ARHI UUJ AAVIIGAA ZOVOOHGUI SAIN HUUHED BAINAA AMID L HARAGDAJ BAIVAL BOLOO SHUUDEE HUMUUSIIG DANDAA BURUU TALAAS N HARJ BURUU YUM YARIJ TANIULJ YAVDAG HUMUUSIIG TENGERR NIRGEG

    Хариулах

DALHAASUREN-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн