Налайх дахь уурхайд хүн нас баржээ

Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороонд иргэн С-ийн эзэмшлийн далд уурхайн ам цооногт иргэн О агааргүйдэж, нас баржээ. Тодруулбал тус дүүргийн Эрүүл мэндийн төвөөс (2019.10.08)-нд 11:15 цагт хүлээн Онцгой байдлын албанд уурхайн цооногт хүн агааргүйдэж, ухаан алдсан тухай дуудлага мэдээлэл ирсэн байна.

Дуудлагын дагуу Үндэсний аврах бригадын харьяа Уул уурхайн аврах ангийн 10 алба хаагч, 2 автомашинтай 12 км замыг туулан 11:22 цагт очиход тус дүүргийн 1 дүгээр хороонд оршин суугч иргэн О /44 настай, эрэгтэй/ далд уурхайн 90 градусын босоо ам цооногт агааргүйдэж, ухаан алдаж унасан байсныг тус уурхайн ажилчид гаргасан байжээ. Тухайн иргэнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэн 11:28 цагт эмнэлгийн байгууллагад хүргэж өгсөн боловч очсоны дараа нас барсан тухай Уул уурхайн аврах ангиас мэдэгджээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн