Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөний Удирдах Зөвлөлийн дарга Авирмэдийн Эрдэнэбаяр

-Энэ парламент яагаад эрх зүйн чадамжгүй гэж?
– Ард түмнийг хууран мэхлэх замаар, авилга, хээл хахуулийн шинжтэй сонгогчдын саналыг мөнгөөр болон хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээр худалдан авч, зохион байгуулалтайгаар ялалт байгуулах замаар 60 тэрбумын схем босгож сонгогчдын эрхэнд бүдүүлэгээр халдаж үүссэн парламент юм. Тйимээс иргэний нийгмийн байгууллагууд, ард түмний ихэнх нь УИХ-ыг тарах ёстой үзэж байгаа. Тэд Оффошорын тухай, Зөрчлийн тухай хууль гэж өөрсдийгөө хаацайлсан, хамгаалсан хууль баталсан харин энэ хууль ард түмэнд халтай ялангуяа эх орон газар нутаг иргэдийнхээ талд дуугарч төрийн өндөр албан хаагч нарт дуу хоолойгоо дайсан биднийг торгох ялаар шийтгэж байна. Мөн тухайн хууль батлагдсан өдрөөс өмнөх баялгийн мөнгө хулгайлсан ч бай, төрийн өмчийг шамшигдуулаад өөрсдөө хувьдаа зарцуулсан ч бай, түүнд дээрх хуулиар ял эдлэхгүй, торгууль эдлэхгүй байхаар гаргачихсан. УИХ-ын дарга М.Энхболд болон түүнийг тойрон хүрээлэгч пялдаг гар хөл болсон гишүүдээ дагуулаад Монголын төрөөс бүр мөсөн сүүдрээ харуулахгүй арилах ёстой. Энэ парламентын байгуулагдсан цагаас эхлэн боловсруулсан, баталсан, шинэчилэн найруулсан бүх хууль хүчингүй байх ёстой. Яагаад гэвэл өөрсдөө хууль бусаар байгуулагдсан юм чинь гаргасан шийдвэр нь ч хууль бус шүү дээ. Монгол төрийн эрх ашгаас давсан намуудын бүлэглэлийн нөхдийг хууль ёсны дагуу хариуцлага тооцож, тэднйи хөрөнгийг төрийн мэдэлд хураан авах цаг нь ирсэн.

-Баялагаас хэн ашигт хүртдэг вэ? Энэ тал та ямар бодолтой байна та
-Ард түмний баялгийн мөнгийг хуйвалдааны чиглэлээр хувааж авах тийм эрх мэдлийг үе үеийн УИХ болон ЗГ-ын гишүүд өөрсдөдөө үүсгэж ирсэн. Монгол хүн бүр баялагаас тэгш хүртэх, эх орондоо элбэг хангалуун амьдрах, ажилтай орлоготой болох нөхцлийг бүрдүүлэх нэг арга бол эхний шатанд улс төрийн намын хатуу гишүүнчлэлийг халах, жалга довны үзлээс зайлс хийх шаардлагатай гэж үзэж байгаа. Зөв тогтолцоог бий болгоход хүн бүрийн идэвх зүтгэл чухал юм. Бид Оюу толгой, Эрдэнэс таван толгой болон бусад ашигт малтмалаас Монголын нийт хүн ам 51 ээс дээш хувийг өмчлөх, ашиг хүртэх ёстой гэсэн байр суурийг олон жил илэрхийлж байна. Гэтэл Эрдэнэс Таван толгой дээр гэхэд л 2012 оны 04 сараас өмнөх төрсөн иргэдэд хувьцаа олгосон байдаг ба 2012 оны 4 сараас хойш өнөөг хүртэл төрсөн иргэдэд 1072 хувьцааг нөхөж олгох ашиг хүртээх шаардлагатай харагдаж байна. Бас иргэдэд өгч буй 1072 хувьцааны тоог нэмэгдүүлэх Монгол Улсын Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангаж мөн НҮБ 1962 оны 12 сарын 4-ны өдрийн 1803 тоот тогтоолыг үндэслэн Монголын 3 сая иргэн бүрт сард нэг сая төгрөгөөс дээш хувь хишиг олгож байх боломж байгаа талаар Монгол Улсын сайд У.Хүрэлсэх болон холбогдох албан тушаалтанд албан тоот хүргүүлсэн. Баян ядуугийн ялгаа ихсэх тусам энэ улсын эв түнжин алдагдах болно. Улс төрөөр монголчуудыг хүмүүжүүлэх биш өрнөх ирээдүйн их хүслийн гурван цагийн хэлхээнд орших Эх оронч үндэсний бахархалт үзэл санааг төлөвшүүлэхийн төлөө ажиллах шаардлагатай гишүүд маань өнөөдөр төрийн ордоноос намын бүлэглэл доторх бохир зүйлсээ ярьж мэдээлэж байна.

-Ер нь төр яагаад хүчгүй өмчгүй болсон юм бэ?
-Төрийн өмчийг үнэгүйдүүлж хувьдаа авдаг байдлыг бүр халах ёстой. Төрийн мэдэлд байгаа байгууллага ямарч ашиг үгүй, үргүй зардал их гаргадаг мэтээр ард иргэдийн тархийг угааж төрийн өмчийг хамгийн хямдаар бараг л үнэгүй шахуу хувьдаа завшиж ирсэн хэсэг бүлэг нөхөд, төрд дахин сайн үйлдвэр байвал үнэгүйдүүлж хувьчилал нэрийн дор авах үйл ажиллагаа үргэлжилсээр Монголын төрийг олон нийтийн өмнө хүчгүйдүүлж байна. Тэд төрийн эрх мэдлийг мөнгөөр удирдаж, иргэдийн тархийг худал мэдээлэлээр угааж байна. Уг нь Төр өмчтэй байж гэмээн хүчтэй байж улс төр, бизнесийн бүлэглэлээс ангид байж чадна. Төр сайн менежмент хийж чадах боловсон хүчинг ажилд авч, улс төрөөс ангид хуулийн хүрээнд ажил хийх боломжоор хангаж хамтран эх орныхоо хөгжлийн түүчээ нь болох хэрэгтэй. Гэтэл төр муу менежер, менежмент хийдэг газар гэдэг буруу ойлголтыг ард түмэнд өгөөд өөрсдөө төрийн бүх өнгөтэй өөдтэй болгоныг хувьдаа завшсан одоо ч үргэлжилж байна. Төр муу юм бол төрийг удирдахаар гарч ирсэн энэ нөхөд муу байж таарна тэгэхээр энэ оюуны хомсдолтой нөхдийг төрөөс зайлуулах завшсан хөрөнгийн хураан авах шаардлага байна.
Монгол хүний эрх ашгийн төлөө бид үргэлж дуугарна, тэмцэнэ. Нийгмийг бүхэлд нь сахилга хариуцлагатай болгох бодлогыг бид зайлшгүй боловсруулж, хэрэгжүүлэх нь зүйтэй гэж харагдаж байна. Төрөөс хүлээлгэсэн итгэл найдвар, үүргийг төрийн албан тушаалтан шат шатандаа хатуу биелүүлэх ёстой. Төрөөс мөнгө олж баяжих явдал эрс нэмэгдсэн, ийм зүйлд дахин бусдыг уриалах, төрөөс мөнгө босгох боломж, шат шатны дарга нарт байдаг гэдэг үзэгдлийг давтах тохиолдолд тэр нөхрийг ажлаас халах бусдын өмнө цээрлэл хүлээлгэх цаг нь болсон.
Эцсийн эцэст Монгол эх орныхоо төлөө зохилох зүрхтэй эх оронч үзэлтэй нэгдмэл бодлогыг баримталдаг шудрага хүн л төрийн бүх шатны байгууллагт байх ёстой гэж үздэг. Тиймээс ийм байдлыг бий болгохын тулд хууль санаачилан, Их хурал болон бусад бүх шатны сонгуульд өрсөлдөгч нарт цензур эрх зүйн хүрээнд тавих шаардлага гарч байгаа нь илт байна шүү дээ
Улс төр, оюун санаа, үзэл бодол нь төлөвшөөгүй, төрийг авлигажуулж, ялзруулагч улс эх орноо цөлмөн тоногч гол хүчин болсон бүлэглэлийн хулгайч, овилгогүй МАНАН бүлэглэл, ард түмнээ өөр хооронд нь талцуулж хуваасан намчирхалыг таслан зогсоох нь монгол улсын хувьд өнөөдөр яг энэ цаг тулгараад байна. Нам бол улс орныг түйвээгч гэмт бүлэглэл, намчирхал бол ард түмнийг талцуулагч хортой үзэл болоод удаж байна. Монголчууд бид шударга, Хариуцлагатай байхдаа зоригтой, эвтэй байхдаа хүчтэй байдаг ард түмэн гэдгээ мартаж болохгүй.
-Баярлалаа

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн