Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:
-Саяхан намайг гүтгээд, энд тэнд орон сууц авсан гээд хуулийн байгууллагад дуудсан. Энэ талаарх мэдээллийг Авлигатай тэмцэх газарт өгсөн байсан. Энэ байгууллага маш нарийвчилж шалгадаг юм байна. Тус байгууллага хэрэгтэй холбоотой бүх мэдээллийг тодруулдаг, бүх зүйлийн хойноос явж шалгадаг юм байна. Надаас болон гадна дотноос, олон газраас тодруулга авсан.
Манай мөрдөн шалгах байгууллагын ажилтнууд үнэхээр мэргэшсэн, хариуцлагатай болсон юм байна гэж бид дараа нь бодсон. Тэгээд надтай холбоотой тэр орон сууцны асуудлыг шалгаад гүтгэлэг байна гэдгийг нарийвчлан тогтоосон. Тэгэхээр манай хуулийн байгууллага иргэн хүний зүгээс асуудал тавьсан л бол хэн ч байсан шалгаад хариуг нь өгдөг болжээ.
Эх сурвалж: politik.mn