Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс дүүргийн 11 дүгээр хороо Уулын замд он гарснаас хойш хальтиргаа гулгаа үүсч, зам тээврийн осол аваар ихээр гарч байгаатай холбогдуулан урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулж байна.
Тус зам нь огцом эргэлт ихтэй учир жолооч нар замын хөдөлгөөний дүрмийн дагуу 40 км/цагийн хурдтай явах ёстой ч хурд хэтрүүлснээс үүдсэн зам тээврийн осол ихээр гарч байгаа тул тус замаар зорчихдоо 20 км/цагийн хурдаар явах болсон байна. Тус замд хурд хэмжигч байрлуулсан бөгөөд замын хөдөлгөөний дүрмийн дагуу, замын тэмдэг, тэмдэглэгээг анхаарч явахыг БЗД дэх Замын цагдаагийн хэлтсээс анхаарууллаа.