Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Хүнсний-4 орчимд өнөөдөр хар утаа суунаглаж, юм шатаж буй зураг цахим сүлжээнд тархсан юм. Энэ талаар Нийслэлийн онцгой байдлын газраас тодруулахад “Барилгын хог шатаж байна. Ноцтой зүйл болоогүй” гэсэн хариулт өгөв.