БНСУ-ын Чэжү аралд амьдардаг дуучин И Хю Ри-гийн амьдралыг бодитоор харуулсан JTBC телевизийн бүтээл болох “Хю Ри-гийнд хоноё” хөгжөөнт нэвтрүүлгийн нөлөөгөөр Чэжү арлыг зорих жуулчдын тоо 1 саяар нэмэгдэж, эдийн засгийн өсөлт 600 тэрбум воноор өссөн судалгаа гарчээ.
“Хю Ри-гийнд хоноё” нэвтрүүлгийн 2017 оны зургадугаар сараас 2018 оны тавдугаар сар хүртэл гарсан 2 бүлэгт дуучин бүсгүйн Чэжү аралд сэтгэл хангалуун, сайхан амьдарч байгааг харуулснаар хамгийн их үзэгчтэй нэвтрүүлгүүдийн чансааг тэргүүлсэн байна.
Уг нэвтрүүлгийн дугааруудад зураг авсан газар болгон үзэгчдэд таалагдсан бөгөөд жуулчид очих нь багассан газруудад дахин жуулчдын тоо нэмэгдсэн байна. Жишээ нь, “Күй мүл урам” гэдэг газар гэхэд л нэвтрүүлгийн өмнөх 30 хоногийг, дараах 30 хоногтой харьцуулахад интернэт хайлт нь 2672 дахин өссөн үзүүлэлтэй байжээ.