Меган Маркл бол өнөөдөр загварын бурхан болжээ. Тэрбээр бусад хүмүүсийн адил үргэлж энэ замаар явж ирсэн. Тэгвэл өдгөө хэвлэлүүдийн эх сурвалжаар Меганыг ямар “хортой” хүн талаар ярьж, бичих болжээ.

Сассексийн гүнгийн ахайтан Меган Маркл өнгөрсөн онд Их Британийн хамгийн алдартай эмэгтэй, дэгжин стильтэй бүсгүйгээр тодорсон. 2018 онд алдартнуудын талаарх мэдээлэл гаргадаг People хэмээх нөлөө бүхий сэтгүүл дэлхийн хамгийн сайхан хувцасладаг хүмүүсийн жагсаалтад түүнийг нэгдүгээр байрт бичжээ. Гэхдээ тэрбээр Их Британийн хатан хаан II Элизабетийн гэр бүлд албан ёсоор орж ирэхээс өмнө гүнгийн ахайтантай танил байсан хүмүүс түүнийг муухай хувцасладаг, таагүй хүн байсан тухай ярьж байна.

“Саенара, Zara!”. Ирээдүйн Сассексийн гүнгийн ахайтан жүжигчний ажил нь бүтэмжтэй байж, дизайнерын хувцас өмсөж эхлээд, масс-маркетын хувцаснаас татгалзах боломжтой болсон үедээ ийм нэртэй үдэшлэг зохион байгуулж байсан юм.

Тухайн үед тэрбээр найзуудаа цуглуулж, энгийн, хямд хувцаснуудаа шүүгээнээсээ гаргаж өгч байжээ. Энэ талаар Меган Марклыг телевизийн карьерын үеэс нь таних эх сурвалж Vanity Fair сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. Үдэшлэгийн үеэр Меган хямдхан, хуучин гэсэн бүх хувцсаа тарааж байжээ.

Эх сурвалж “Меган бол найзлаад байхаар хүн биш. Харин стилистүүдтэй нөхөрлөхийг хүсдэг эмэгтэйчүүдийн нэг” хэмээжээ.

“Меган үргэлж л дэлхийд алдартай болох зорилгыг өөртөө тавьж ирсэн. Тэрбээр хэтэрхий ухаалаг, маш болгоомжтой нэгэн” хэмээжээ.

Меган тухайн үед хувцас хунартаа үнэхээр нямбай хандаж, дизайнерын нэг хос туфлиэ л гэхэд хайрцаг саванд нандигнан хадгалдаг байсан гэнэ.

Эх сурвалжуудын ярьснаар Меган масс-маркетын хувцаснаасаа хагацах үдэшлэг зохион байгуулах үеэрээ нэр алдарт нь дөнгөж түгж эхэлж байсан аж. 2011 онд тэрбээр “Давагдашгүй хүчин зүйлс” олон ангит кинонд тоглож эхэлж байсан юм. Үүнээс хойш удалгүй түүний найз бүсгүй нь Жессика Малруни болжээ. Түүнийг бид өдгөө Меган Марклыг Канадад загварын бурхан болгосон нэгэн гэдгээр нь мэднэ.

Меган Марклын стилийг олон нийт хунтайж Харритай уулздаг болсон нь батлагдсан цагаас буюу 2017 оноос хойш сонирхож ирсэн. Интернэтэд тэр ч бүү хэл хунтайжийн найз бүсгүйн зургийг гаргадаг meghanmirror.com  сайт хүртэл гарчээ. Уг сайтад нисэх онгоцны буудал дээр, йогоор хичээллэж байхдаа, гэрийн хувцас, Лондон, Торонто дахь стиль гэх мэтчилэн ангиллууд хүртэл гаргажээ. Меган өдөр тутмын амьдралдаа энгийн хувцас өмсөхийг илүүд үздэг. Тухайлбал, нэг мөр нь гарсан цамц, шилбэ нь ил гарсан жийнс, кед зэргийг өмсдөг. Гэхдээ үүнийг түүнийг найз гэгддэг стилист сонгоогүй нь лавтай.

Британийн Vogue сэтгүүл 2018 оны эхээр Марклын хувцаснуудыг харуулсан гэрэл зургуудтай том материал гаргаж байсан юм. Эндээс харахад 2007-2013 онд жүжигчин бүсгүй олны өмнө хэв загвар муутай мини шорт, банзал, цээж, эсвэл мөр нь ил гарсан даашинз зэргийг өмсдөг байжээ. Дээрээс нь гүн цэнхэр, тод ягаан, хар гээд өнгөний тааруу сонголттой байжээ.

Харин 2013 оны аравдугаар сараас эхлэн Меган гэнэт л сонгодог загварыг сонгож эхэлсэн байна. Дээдсийн үдэшлэгт тэрбээр тансаг торгон алаг даашинз, хар ногоон өнгийн бариу даашинз, бэлхүүс өндөр цагаан өмд зэргийг өмсөх болжээ. Үүний дараа 2015 онд Меган дахин тод, секси болохоор шийдэж, хурц улаан өнгө, өндөр өсгийтийг богино шорттой хослуулах, цээжээ ил гаргасан савхин хүрэм өмсөх зэргээр гангарч байжээ.

Меган хунтайж Харрригийн сүйт бүсгүй болох нь тодорхой болмогц тэрбээр илүү даруухан хувцаслах болсон байна.

Загварын шүүмжлэгчдэд түүний сул цагаан цамц, уранхай жийнс өмсөөд нэгэн тэмцээн үзэж байгааг нь ихэд шүүмжилдэг. Уг тэмцээнд түүнтэй хамт ээж Дория Рэдлан нь байсан нь анхаарал татсан. Гэхдээ хажууд нь бас нэг хүн байсан нь хамгийн сайн найз бүсгүй Жессика Малруни байв. Энэ бол Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо болон түүний гэргий Софи Грегуар-Трюдогийн стилист.

Тэгэхээр Меган Маркл өөрийг нь загварын бурхан болгож чадсан түүнд “баярлалаа” гэж хэлэх ёстой бус уу?

Эх сурвалж: gazeta.ru

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн