НӨАТ-ын буцаан олголтоос 10 хувийн шимтгэл авна гэх мэдээлэл сүүлийн үед олон нийтийн сүлжээнд тархах болсон. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох ажлыг энэ сараас эхлүүлэх юм.
НӨАТ ын буцаан олголтоос 10 хувийн шимтгэл авч байгаа мэтээр ташаа мэдээллийг цахим хуудсаар тараасан байна. Энэ бол ташаа мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Иргэдийг 2018 оны баримтаа 2019 оны нэгдүгээр сарын 08 ны дотор бүртгүүлсний дараа мэдээллийг нь баталгаажуулаад, буцаан олголт өгөх ажлыг эхлүүлэх тухай Татварын ерөнхий газраас мэдэгдэв.