ХилчСулинхээрийн отрядын хилчид жирэмсэн эмэгтэйн амийг аварчээ. Тодруулбал өнгөрөгч 2018.12.30-ны өдөр Сулинхээрийн отрядад ажилладаг Ч.Урансувд гэх жирэмсэн эмэгтэй доргилтын улмаас цус алдаж, амь нас нь эрсдэлд ороход тус отрядын хилчид ээлж дараалан цусаа өгч эх, ургийн амийг аварчээ.
Цус сэлбэж амийг нь тогтоосон даруйд Сулинхээрийн отрядын захирагч Б.Батбилэг Хил хамгаалах Ерөнхий газрын дарга хошууч генерал Ц. Сэргэлэнтэй холбоо барьж хоёр цагийн дотор нисдэг тэргээр жирэмсэн эмэгтэйг Сүлэнхээрийн отрядаас ЭХЭМҮТ-т хүргэжээ. Одоогоор эх, хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа аж. Ч.Урансувд хилчид болон ангийн дарга, Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагууд чин сэтгэлийн талархал илэрхийлсээр байгаа юм байна.