Зам тээврийн хөгжлийн яаманд гарсан хүн амины хэргийн хохирогч Р.Төмөрхуяг өчигдөр (2019.01.01) таалал төгсчээ. Түүний хүү Т.Гомбосүрэн ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын даргаар ажиллаж байхдаа 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан.
Талийгаач Т.Гомбосүрэнгийн аав сэтгэл санаанаас үүдэлтэйгээр ходоодны хорт хавдраар нас барсан гэх албан бус мэдээлэл байгаа юм.
Тэрээр өнгөрөгч оны арванхоёрдугаар сард өмгөөлөгчийн хамтаар хэвлэлд хандаж, хууль хяналтын байгууллагад итгэл алдарч байгаа тухайгаа хэлж, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хугацаатай шаардлага хүргүүлэх гэж байгаагаа мэдэгдэж байсан билээ.
2 comments
Ум мани бад ми хум.
Хеерхийдее хуугээ бусдад хенеелгеед амьд явах хэцуу бсан бхдаа диваажинд морилох болтугай