БНСУ-ын Сөүл хотын зүүн дүүргийн прокурорын алба анхны “idol girl” групп, SES-хамтлагийн гишүүн Shoo-г мөрийтэй тоглоомын хэрэгт сэжиглэжээ.
Түүнийг 2016 оны наймдугаар сараас 2018 оны тавдугаар сарын хооронд Макао зэрэг улсад 790 сая воныг мөрийтэй тоглоомонд зарцуулсан гэж буруутгаж, залилангийн хэргээр байцаалт авчээ.
Түүнийг Сөүл хотын Кванжин Гү дүүрэгт байрлах зочид буудлын казинод энгийн 2 иргэнээс 600 сая воныг зээлээд эргүүлж төлөөгүй залилан хийсэн гэж буруутгаж байсан бөгөөд тэрээр “Би мөрийтэй тоглоомын дүрмийг мэддэггүй учраас анх удаа сониучирхаж мөнгө алдаж, өртэй болсон нь үнэн” гэжээ. Гэсэн хэдий ч прокурорын мөрдөн байцаалтын үр дүнд Shoo зээлсэн мөнгөө буцаан төлсөн нь тогтоогдсон тул залилангийн хэргийг хүчингүйд тооцсон байна.
Прокурорын газраас Yoo Moo гэгчийг Shoo-г мөрийтэй тоглоомонд зориулна гэдгийг мэдсээр байж мөнгө зээлэхэд нь тусалж мөрийтэй тоглоомонд уруу татсан гэж үзжээ. Мөн түүнд их хэмжээний мөнгө зээлүүлсэн 2 этгээдээс ч байцаалт авсан байна.