БНСУ-д 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэг удаагийн гялгар уутыг их дэлгүүр болон супермаркетуудаас эхний ээлжинд 2000 орчим газар хориглох, дахин ашиглах боломжтой задгай цаасан уут, худалдааны тэрэг зэргийг нэг удаагийн гялгар уутны оронд орлуулан хэрэглэх шаардлагатай гэж үзжээ. Одоогоор 165м.кв болон түүнээс дээш талбайд үйлчилгээ үзүүлдэг 11 мянга гаруй газар гялгар уут ашиглаж байгаа юм байна. Үүнээс гадна гялгар уутны үйлдвэрлэлд ороогүй нарийн боовны 18000 орчим дэлгүүрт гялгар уут хэрэглэхийг хориглодог.
Байгаль орчны яам нь нэг удаагийн гялгар уут хэрэглэхийг хориглосноор байгаль орчин, хойч үедээ үнэтэй хувь нэмэр болох төдийгүй байгаль орчныг хамгаалахад тустай гэж үзэж байгаа ба байгаль орчинд ээлтэй, хэрэглээний соёлыг түгээхэд хүмүүсийн идэвхтэй оролцоо чухал байна гэж онцолжээ.
Эх сурвалж: mglradio