ХОНЬ: Ажил хэрэг, мөнгө санхүү: Шинэ оны эхний сараас л та бүхэн ажил ихтэй завгүй байх болно. Хониныхон олон сайн төсөл санаачилж, эхлүүлдэг боловч бүрэн дуусгадаггүй. Тэгвэл сарын эхээр зарим орхисон ажил, төсөл хөтөлбөрөө барьж авбал сайн байна. Үргэлж өөрийн хүссэнээ хийж амьдардаггүй учраас хүсээгүй үүрэг хариуцлагыг ч үүрэх хэрэгтэй болно. Сарын дунд үеэс санхүүгийн байдал сайжирч эхлэх боловч сүүлээр орлого тасалдах магадлалтай. Энэ сард та эрч хүчтэй, бүтээлч байх болно.
Хайр дурлал, гэр бүл: Энэ сард хайр дурлал, хосын амьдралд олон өөрчлөлт гарна. Ганц бие нэг нь амьдралын ханиа олох бол зарим нь гэр бүлээ цуцлуулах бололтой. Бүхнийг өөрийнхөө шийддэг, хэнээс ч хараат бус байдал чинь таныг хаагдмал нэгэн болгож байна. Гэр бүлд эв нэгдэл дутагдсанаас зөрчил маргаан тасрахгүй. Иймд аль болох нээлттэй байж, гэр бүлийнхэндээ өөрийгөө зөвөөр ойлгуулахыг хичээгээрэй.
Эрүүл мэнд: Стресс бухимдлаас шалтгаалж нойргүйдэх, хоолны дуршил өөрчлөгдөх магадлалтай. Хол замд явахдаа болгоомжтой байх хэрэгтэй. Ерөнхийдөө энэ сард дархлаагаа дэмжиж, сайтар амарч чадвал ноцтой өвчлөл үүсэхгүй.
ҮХЭР: Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажилдаа сайн үйлс бүтээж, амжилт гаргана. Зарим нэг саад бэрхшээл замд тань тулгарах ч өдөр бүр эрч хүчтэй байж, урдах ажлаа хийснээр эцэстээ та бүхнийг ялна. Бизнес болон ажил хэрэгт ахиц дэвшил гарна. Та зарим нэг чухал хүнтэй холбоо тогтоох юм уу өндөр тушаалын хүнээс тусламж авна. Мөнгөний эх үүсвэр нэмэгдэх тул мөнгөө ахиухан хадгалах боломж гарна. Мөнгөний эх үүсвэр нэмэгдэхээс гадна сугалаа, даатгал гэх мэт гэнэтийн тохиолдлоор их хэмжээний мөнгөтэй болох магадлал өндөр байна.
Хайр дурлал, гэр бүл: Таныг хайр дурлалын тал дээр ивээж, сайхан санал хүлээн авах мөчийг даллаж байна. Шинээр хайр дурлалтай учрах боломж маш өндөр байна. Ганц бие хүмүүс насны ханиа олж, сүй тавина. Харин гэр бүл болсон хосууд үр хүүхэдтэй болж, аз жаргалаар бялхана.
Эрүүл мэнд: Таныг эрүүл мэнддээ анхаарал тавихыг сануулж байна. Сарын дунд үеэс эхлэн эрүүл мэндэд асуудал гарч мэднэ. Гэхдээ энэ нь тийм ч ноцтой биш, жижиг өвчнөөс үүдэх бололтой.
ХАМТАТГАХ: Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ сард өрсөлдөгч нар ажилд тань нэлээд саад бэрхшээл учруулахаар байна. Ажилдаа амжилт гаргахын тулд авьяас чадвараа дайчилж, тооцоотой байх хэрэгтэй. Сарын дунд үеэс та ажилдаа амжилт гаргахад илүү хялбар болох тул боломжийг битгий алдаарай. Дээд албан тушаалын хүнтэй зөрчилдөхөөс зайлсхийгээрэй. Санхүүгийн байдал тогтворгүй байх тул эрсдэлтэй алхам хийхээс зайлсхийгээрэй. Их хэмжээний мөнгө зээлэх, мөрийтэй тоглох зэргээс татгалзвал дээр.
Хайр дурлал, гэр бүл: Хайр сэтгэлийн асуудалдаа эв зүйгээр, уян хатан хандахгүй бол харилцаанд тань бэрхшээл стресс л нэмнэ. Гэр бүлд баярт үйл явдал олон тохиох боловч энэ нь харилцааг бэхжүүлэхэд тэгтлээ тус нэмэр болохгүй. Хамгийн гол нь ойлголцол гэдгийг санаарай. Хайртай хүний тань эрүүл мэнд муудаж магадгүй.
Эрүүл мэнд: Таагүй үр дүн авчирсан харилцаа таныг ядрааж залхаах болно. Хэрэв ийм нөхцөлд орвол эрүүл мэндээ л анхаарахыг зөвлөж байна. Жолоо барих үедээ анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Аль болох тайван байж, согтууруулах ундаанаас татгалзаарай.
МЭЛХИЙ: Ажил хэрэг, мөнгө санхүү: Шинэ ажилд орох, бизнесээ эхлүүлэх зэргээр завгүй байх төдийгүй тэр хэрээр хариуцлага тань нэмэгдэнэ. Өрсөлдөгчид чинь танаас өрсөх хандлага өндөр байгаа тул авхаалж самбаатай байх хэрэгтэй. Албан томилолт, бизнесийн уулзалт зэргээр гадаад улсад аялах бололтой. Энэ үеэр бичиг баримтаа алдаж, үрэгдүүлэхээс сэрэмжлээрэй. Орлого нэмэгдэх таатай үеийг ашиглан хэрэгцээт зүйлээ худалдан авах, гэр орондоо засвар хийх зэргийг амжуулах хэрэгтэй.
Хайр дурлал, гэр бүл: Энэ сар бүхэлдээ романтик, хайр дурлалт байдлаар дүүрэн байх болно. Гэхдээ гэр бүлтэй хүмүүс хөнгөн хийсвэр байж болохгүй гэдгийг анхаараарай. Хайрттайгаа зугаалах, болзох зэргээр удаан хугацаанд хөндийрсөн харьцаандаа салхи оруулж услаарай гэж оддын байрлал сануулж байна. Гэр бүлийн харьцаагаа сайжруулахад онцгой анхаарах хэрэгтэй. Ингэхдээ бие биетэйгээ илэн далангүй ярилцаж, үл ойлголцлыг арилгах хэрэгтэй.
Эрүүл мэнд: Хүйтний улиралд аминдэм ууж, чанартай хоол хүнс хэрэглэх зэргээр тамир тэнхээгээ сэлбээрэй. Гэмтэл ослоос сэргийлж, шаардлагагүй бол хол замд гарах хэрэггүй.
АРСЛАН: Ажил хэрэг, мөнгө санхүү: Эрч хүч, урам зориг нэмэгдэж, идэвхтэй санаачилгатай байх нэгдүгээр сар эхэллээ. Ажил хэрэгт гэнэтийн өөрчлөлт гарч том боломжийг нээнэ. Санхүүгийн байдал хэвийн байна. Гэхдээ хэрэгцээнээс хэтэрсэн зардал гаргах хэрэггүй. Эс бөгөөс сарын сүүлээр санхүүгийн хямралд өртөхийг анхаараарай. Бизнесийн салбарт хүчтэй өрсөлдөгч гарч ирнэ. Түүний эсрэг давуу талаа ашиглаж, танилын хүрээгээ ашиглан хурдан ажиллавал ялалтад хүрэх болно.
Хайр дурлал, гэр бүл: Ганц бие хүмүүс нэгдүгээр сарл заяаныхаа ханьтай учрах магадлалтай. Хайр дурлалын шинэ харилцаа таны амьдралыг шинэ хэмнэлд оруулна. Гэр бүлтэй хүмүүс орон сууц худалдаж авах, хүүхэдтэй болох сайхан мэдээгээр шинэ оныг эхлүүлэх бололтой.
Эрүүл мэнд: Хоолны дэглэм барьж, хүнсний чанартаа анхаарч, жимс ногоо түлхүү хэрэглээрэй. Энэ сард идэвхтэй хөдөлгөөн, зөв хооллолт таныг эрүүл байхад туслах болно. Зарим үед романтик болзоогоо ууланд алхах, зугаалгаар явах зэргээр эрүүл мэндэд ээлтэй байдлаар зохицуулж болох юм.
ОХИН: Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил, бизнест өрсөлдөөн ихтэй сар эхэлж байна. Энэ нь өөрийгөө шинээр нээх, мэдлэгээ нэмэгдүүлэхэд туслах болно. Ажил, үүрэгтээ хариуцлагатай байж алдаа гаргахаас сэргийлээрэй. Ялангуяа бизнесийн саналуудыг нягт нямбай авч үзэн, эрсдэлийг сайтар тооцох хэрэгтэй. Санхүүгийн байдал таны бодсоноос муу байх тул бүсээ чангалж хэрэгцээгүй зүйлд мөнгөө үрэхээс сэргийлээрэй. Зээл авах, үл хөдлөх худалдан авах зэргийг хавар болтол хойшлуулсан нь дээр.
Хайр дурлал, гэр бүл: Гадаад үзэмждээ анхаарч, өөртөө санаа тавьсны үр дүн олны анхаарлын төвд оруулна. Ганц бие хүмүүс удаан хугацаанд үргэлжлэх хайр дурлалын төвөгтэй харилцаанд орох магадлалтай. Энэ нь хайрын гурвалжин байхыг ч үгүйсгэхгүй. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд зөрчил, маргаан хурцдах хандлагатай. Хайртдаа буулт хийвэл хариу нь сарын сүүлээр шагнал болж ирнэ.
Эрүүл мэнд: Ажлын ачаалал, стресс, сэтгэл санааны хямралаас үүдэн хэтрүүлэн идэх магадлалтай. Энэ нь таргалалт, чихрийн шижин зэрэг олон өвчний суурь болж болзошгүй. Эрүүл агаарт гарч, спортоор хичээллэвэл тустай. Гэхдээ бэртэж гэмтэхээс болгоомжлоорой.
ЖИНЛҮҮР: Ажил хэрэг, мөнгө санхүү: Олон сонирхолтой ажилд оролцож, бизнест хамтран ажиллах санал хүлээж авах болно. Энэ сард бусдыгаа манлайлж, төрөлхийн удирдагч чадвараа харуулж чадна. Шинэ оны таатай нөлөөллийг бүтээлч, санаачилгатай байдлаар ашиглаж чадвал орлогоо нэмэгдүүлж, албан тушаал ахих боломжтой. Орлогоо нэмэгдүүлэхийг хүсч байгаа бол ажлыг их бага гэж ялгалгүй сэтгэл гарган хийх хийгээрэй.
Хайр дурлал, гэр бүл: Хайр дурлалын харилцаанд ээлтэй. Ялангуяа шинэ харилцаанд олон сонирхолтой үйл явдал хүлээж байна. Хосууд хамтдаа шинэ зүйл туршиж, сурч мэдэх нь харилцааг сэргээж өгөх болно. Ганц бие хүмүүс санаачилгатай, зоригтой байвал сарын сүүлээр шагналаа авч хостой болно. Гэр бүлд үр хүүхдийн эрүүл мэнд санаа зовоох бололтой. Гэр бүлдээ илүү их цаг зарцуулж, анхаарал халамжаа зориулаарай.
Эрүүл мэнд: Урьдчилан сэргийлэх үзлэгт ороорой. Хүйтний улиралд дархлаа суларч, вирусийн гаралтай өвчин тус болзошгүй. Сайн унтаж амарч, эрүүл агаарт түлхүү амрах хэрэгтэй. Стресс бухимдлаа зөв байдлаар тайлж сурах хэрэгтэй. Эс бөгөөс эрүүл мэндээ улам дордуулж мэднэ.
ХИЛЭНЦ: Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ сард та олон зүйлийг амжуулна. Албан тушаал ахиж магадгүй. Цалин хөлс нэмэгдэх, шагнуулах зэргээр ашиг орлого ихсэх таатай мэдээ дуулна. Өдөр тутмын таны ажлын гүйцэтгэл амжилтад маш чухал нөлөө үзүүлэх тул тууштай, шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Санхүүгийн байдал тогтворгүй байх учир эрсдэлтэй бизнес, хөрөнгө оруулалтаас татгалзаарай. Одоо хэрэгжүүлж буй төслөөсөө чамлахааргүй орлого олно.
Хайр дурлал, гэр бүл: Хайр сэтгэлийн харилцаанд тааламжгүй. Зарим нь гэрлэх гэж яарснаас төвөгтэй харилцаанд орж, өөрийгөө зовоох бололтой. Гэр бүлтэй хүмүүс нэгнээсээ уйдаж, залхах хандлагатай. Ялихгүй зүйлээс ч хэрүүл маргаан дэгдээж, сав хийвэл салж сарнихыг хүсэх бололтой. Тэвчээртэй байж, сэтгэл зүрхээ чагнаарай. Эс бөгөөс хожим харамсах үйл явдал тохиож болзошгүй.
Эрүүл мэнд: Ханиад тусч, вирусийн халдвар авах зэргээр өвчилж болзошгүй. Дархлаагаа дэмжин аминдэмээр биеэ бөөцийлөөрэй. Бусдаар бол эрүүл мэндэд ноцтой өвчлөл байхгүй байна. Мэдээллийн технологитой харьцдаг хүмүүс мэдрэлийн ядаргаанаас сэрэмжлээрэй.
НУМ: Ажил хэрэг, мөнгө санхүү: Ирээдүйтэй том төсөлд оролцох зэргээр ажил дээр шинэ боломж гарч ирнэ. Мөн энэ сард удаан хугацаанд бодож төлөвлөсөн хувийн бизнесээ нээх боломж гарч ирнэ. Мөнгө санхүүтэй холбоотой бүх асуудлыг бие даан шийдээрэй. Өр зээлээ шийдэж, санхүүгийн үйл ажиллагаа амжилттай явуулснаар ашиг орлого нэмэгдэнэ. Нэр хүндээ өсгөх, амбиц хөөхөд гэмгүй. Зоригтой, шийдэмгий байвал оргилуун дарс буудуулах олон боломж тохионо.
Хайр дурлал, гэр бүл: Хайр дурлалын харилцаа тааламжтай байна. Ялангуяа ганц бие хүмүүс гэр бүлийн амьдрал зохиож магадгүй гэж одод шивнэж байна. Гэр бүлд халуун дулаан уур амьсгал ноёлох хэдий ч бага зэргийн үл ойлголцол тохионо. Хоёр тийш харж суухын оронд хоорондоо ярилцаж учраа олоорой. Тайван байдлыг эрхэмлэвэл хосуудын дунд үл ойлголцол үүсэхгүй. Зарим хосууд бүл нэмэх бололтой.
Эрүүл мэнд: Гоо сайхандаа анхаараарай. Энэ сард гадаад үзэмж анхаарлын тань төвд орж ирэх бололтой. Ялангуяа мэс заслын аргаар гадаад төрхөө өөрчлөхөөр төлөвлөж байгаа бол чанартай найдвартай газрыг сонгосон нь дээр. Энэ хугацаанд дархлаагаа сулруулахгүй байхад анхаараарай.
МАТАР: Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажлаа сольж, тэс өөр чиглэлд хүчээ үзэхийг хүсэл төрнө. Та зориглоод үзвэл өөрийгөө шинээр нээх боломж байж мэдэх юм. Харин өөртөө итгэлгүй байвал хэсэг хугацаанд өмнөх ажлаа чанартай хийхэд л анхаарсан нь дээр. Таны хувьд орлогоо тасалдуулах нь гэр бүлийг чинь өндөр эрсдэлд оруулна гэдгийг санаарай. Бусдаар бол мөнгө санхүүгийн байдал хэвийн байна. Нэмэлт орлогын эх үүсвэртэй болох талаар бодож үзээрэй. Бусдад мөнгө зээлэх хэрэггүй.
Хайр дурлал, гэр бүл: Энэ сар бүхэлдээ зүрх сэтгэлийн хямрал үүсгэсэн зөрчилтэй өдрүүдээр дүүрэн байх бололтой. Зарим нь салж, хагацал үзэж ч магадгүй. Хуучин амрагтайгаа учирсан хүмүүсийн хайр сэтгэл сэдэрч болзошгүй. Ганц бие хүмүүст олон боломж гарч ирэх боловч та өөрөө гүнзгий харилцаанд бэлэн биш байна
Эрүүл мэнд: Хоолны дэглэм баримталж, ургамлын гаралтай хүнс, бүтээгдэхүүн түлхүү хэрэглээрэй. Турахад тохиромжтой сар байх тул гадаад үзэмждээ анхаарал тавиарай. Согтууруулах ундаанаас бүрэн татгалзах хэрэгтэй.
ХУМХ: Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил мэргэжлийн талбарт идэвхтэй, өөртөө итгэлтэй, эрч хүчтэй байна. Энэ таныг амжилтад хөтөлнө. Та ажил, бизнесийн салбарт манлайлж, бусдын анхаарлыг татна. Санхүүгийн хувьд удаан хугацаанд төлөвлөж, найдаж байсан зүйлс биелж сэтгэлийг чинь сэргээнэ. Ялангуяа сарын эхээр бүх зүйл чамд байгаа мэт бардам, хүчирхэг, азтай, өөдрөг, гэгээлэг мэдрэмжээр дүүрэн байна. Энэ сард бүхэлдээ хумхын ордныхонд зориулагджээ. Аз, амжилтыг атгаад аваарай.
Хайр дурлал, гэр бүл: Хайр дурлалын тэнгэр ивээх бололтой. Шинэхэн романс эхлүүлэх, хуучин харилцаагаа сэргээх, тогтвортой харилцаа үүсгэх, хуримлах, сүй тавих гэхчлэн хайр дурлалтай холбоотой бүх зүйлд амжилт олно. Шинэ учрал бүхэн танд илүү гүн мэдрэмж төрүүлж, амьдралынхаа цоо шинээр харахад хүргэнэ. Гэр бүлтэй хүмүүсийг шинэ хүн өлгийдөх, орон сууцны асуудлаа шийдэх зэргээр таатай өөрчлөлт хүлээж байна.
Эрүүл мэнд: Ядрах, сэтгэлээр унах, халдварт өвчний шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй арга хэмжээ авч, өөрийгөө хайрлаарай. Энэ сард биедээ анхаарч эмчилгээ, сувилгаа хийлгэхэд таатай.
ЗАГАС: Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил хэргийн талбар дээр бусдаас илүү хичээж хөдөлмөрлөх сар. Зохион байгуулалттай, төлөвлөгөөтэй, тэвчээртэй байснаар амжилтад хүрнэ. Аялал жуулчлал, боловсрол, соёлын салбарын хүмүүс амжилттай байна. Энэ салбарынхан хичээл зүтгэлийнхээ үр шимийг сарын дундаас эхлэн хүртэнэ. Орлого ихээр нэмэгдэх тул та өөртөө итгэлтэй болж ирнэ. Энэ нь таны нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэхэд ч нэмэр болох аж.
Хайр дурлал, гэр бүл: Ганц бие хүмүүс өндөр карьертай, нэр хүндтэй нэгэнд татагдах магадлалтай. Гадаад суралцахаар явах, сонирхолтой хобби эхлүүлэх зэргээр дамжуулан хайр дурлалын шинэхэн романс эхлүүлнэ. Дур хүсэл хүчтэй төрнө. Хайр сэтгэл бие махбодын хүслээс илүү чухал гэдгийг санаж яваарай. Гэр бүлтэй хүмүүс хайрын гурвалжин үүсгэх бололтой.
Эрүүл мэнд: Бие хайрлалгүй ажиллаж нь эрүүл мэндэд эрсдэл учруулж мэдэх нь. Хэтэрхий эрсдэлтэй, хөдөлгөөнтэй спортуудаар хичээллэх хэрэггүй.