Өнөөдөр (2018.12.31)Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар уулзсан гэж эх сурвалжууд мэдээлж байна. Тэд УИХ-ын даргын өрөөнд уулзсан бөгөөд 40 орчим минут ярилцсан гэнэ.
Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав тэр бүр уулзаад байдаггүй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал зарлагдсан тохиолдолд тэд нэг дор цугларч хуралддаг. ҮАБЗ-ийн хурал зарлагдаагүй өдөр УИХ-ын даргын өрөөнд болсон уулзалтаар тэд юу ярьцгаасан нь сонирхол татаж байна. Магадгүй улс төрд үүссэн асуудлыг зохицуулах талаар зөвлөлдсөн үү гэдэг нь ирэх өдрүүдэд тодорхой болох биз ээ.