УЛСАА АВРАХ АРД ТҮМНИЙ ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА А.ЭРДЭНЭБАЯР
Хуучин он улирч, шинэ оноо угтахын өмнөх энэ торгон мөчид эрхэм та бүхэндээ эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Ард түмэн намуудыг хүлээн зөвшөөрөхөө болсон цаг үе ирээд байна. Ардчилагч нар цагаан морин жилд ард түмний эхэнд явсан бол одоо түмэн олны хүсэл тэмүүлэлийн эсрэг зогссон хар тээг болоод байгааг бид харж байна. Улс төрийн нам нь хэсэг бүлэг хүмүүсийн үзэл бодол, хэрэгцээг тодорхойлж байдаг төдийгүй нийтийн эрх ашгийг хангаж чадахгүй байгаа нь асуудал юм.
Сонгуульд ямар мөрийн хөтөлбөртэй, ямар бодлогоор өрсөлдөж байгаа нь чухал биш хамгийн их мөнгө зарцуулсан нь ялалт байгуулдаг, сонгогчдын саналыг 5-20 мянган төгрөгөөр худалдан авч Улстөрөөр дамжуулж бизнес хийдэг, бизнесээр дамжуулж улстөр хийдэг гаж тогтолцоо өнгөрсөн он жилүүдэд бий болсон. Тиймээс бид 2019 онд олон намын тогтолцоог халах хийгээд гишүүнчлэлээс бүрэн татгалзсан нэгдмэл бодлоготой, хариуцлагын тогтолцоог төлөвшүүлсэн улс төрийн хүчинийг бий болгох шаардлагатай байна. Монголоороо хийрхэж омогших биш, хийж омогших цаг хугацаа бидний өмнө тулгараад байна. Тиймээс ирж буй 2019 ондоо МУ-ын үндсэн хууль бусад хуульд заагдсан эрхийнхээ дагуу ард түмэн минь эвлэрэн нэгдэж Монгол төрийн ариун голомтыг үүрд мөнх мандан бадраах их хувьсгалыг эхлүүлж ирээдүй хойч үеийнхээ төлөө тууштай зоригтой байхыг хүсч байна.
Монголчууд бид итгэл сэтгэл нэгдэж, буруу төрийн тогтолцоог халах, нэгдмэл бодлогтой, хариуцлагатай шинэ төрийг төлөвшүүлэх, хууль ёсыг чанд сахиж төрийн өндөр алба хашиж Монгол төрийн үнэ цэнийг дэлхий нийтэд унгасан, нөхдөд хариуцлаг,а тооцож, ард түмнийхээ сайн сайхан, улсынхаа тусгаар тогтнолоо хангах их аяныг эхлүүлж буйг онцлож хэлэхийг хүсэж байна.
2019 он Монгол хүн бүрт гэрэл гэгээ, баяр жаргал авчрах болтугай.