Нигерийн Калабар хотод зохион байгуулагдсан “Мисс Африка 2018” тэмцээний шагнал гардуулах ёслолын үеэр ялагчаар тодорсон Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын мисс 24 настай Доркас Касинде титмээ гардан авахаар тайзан дээр гарч ирэхэд нь үсэнд нь гал авалцжээ. Болсон хэрэг явдлыг тодруулбал, тайзны хажуугийн ёслолын сальютнаас оч үсэрч түүний хиймэл үсэн дээр унан маш хурдан гал авалцаж эхэлсэн байна.
Тухайн үед сэтгэл нь их хөдөлж, маш их баярлан өрсөлдөгчтэйгөө тэврэлдэн баяраа хуваалцаж байсан Каминде өөрөө ч галыг анзаараагүй байна. Ингээд тэмцээнийг зохион байгуулагчдаас нэг хүн гарч ирж галыг унтраажээ. Орон нутгийн мэдээллийн хэрэгслийнхний мэдээлснээр түүний хиймэл үс нь бараг бүгд шатсан бөгөөд өөрийнх үс ч мөн шатаж хуйх нь зарим хэсэгтээ түлэгдсэн гэнэ.
Эх сурвалж: mtonews.com