Нийслэлийн Засаг дарга асан С.Батболд өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа огцрох хүсэлтээ өгөөд сар гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд Нийслэлийн Засаг даргын албан тушаалд хэд хэдэн хүний нэр яригдаж байсан ч өнгөрсөн 7 хоногт хуралдсан Нийслэлийн МАН-ын хорооноос Хотын даргад С.Амарсайхан, Б.Мөнхбаатар, Р.Дагва нарын нэрийг дэвшүүлэн өрсөлдүүлсэн.
Нийслэлийн МАН-ын хорооны 15 тэргүүлэгчээс Нийслэлийн Засаг даргад өрсөлдсөн С.Амарсайханд 9, Б.мөнхбаатарт 5, Р.Дагвад санал тус тус өгч, хамгийн олон санал авсан буюу 63 хувийн санал авав. Үүний дараа С.Амарсайханы нэрийг МАН-ын хорооны Удирдах зөвлөлд илгээж, Удирдах зөвлөлийн 29 гишүүд 100 хувь түүнийг дэмжиж Нийслэлийн Засаг даргад нэрийг нь батламжлан НИТХ руу илгээжээ.
НИТХ ирэх даваа гарагт буюу маргааш хуралдана.