Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
“Учиртай гурван толгой” дуурийг гурван үеийн дуучид эгшиглүүлнэ – updown.mn

“Учиртай гурван толгой” дуурийг гурван үеийн дуучид эгшиглүүлнэ

Дуурийн театрт Монгол Улс хөгжмийн театртай болсны 68, ДБЭТ байгуулагдсаны 55 жилийн ойг тэмдэглэх хүрээнд өнөөдөр (2018.12.30) Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын “Учиртай гурван толгой” дуурь гурван үеийн дуучдын бүрэлдэхүүнээр үзэгчдэд хүрнэ.

ДБЭТ-ын эхлэл 1927 онд тавигдсан гэж хэлж болох ажээ. Энэ үед “Ардын цэнгэлдэх хүрээлэн” нэрээр байгуулагдаж байв. Дөрвөн жилийн дараа буюу 1931 онд “Улсын тєв театр”-ыг байгуулснаар мэргэжлийн театртай болох эхлэл тавигдсан аж. “Бөмбөгөр ногоон” гэж ард түмний дунд нэрлэгдсэн энэ театрт 1934 онд их зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дуулалт жvжгийг тавьсан юм билээ. Энэ нь Монголын театрын урлагт хөгжимт, дуулалт жvжиг, дуурь тоглох хөгжмийн театрийн эхлэл болсон бөгөөд 1940 онд улс театрын хөгжилд анхаарч, хойд хөршөөсөө мэргэжилтэн урьж, боловсон хүчин бэлтгэдэг болсон юм.

1960-аад оны эхэнд өөрийн орны хөгжмийн зохиолч, бүжиг дэглээчдийн болон сонгодог дуурь, балетыг олноор тавьж эхэлжээ. “Учиртай гурван толгой”, “Жаргалын зам”, “Vнэн”, “Хөхөө Намжил” дууриуд, “Бахчисарайн оргилолт булаг”, “Ганхуяг”, “Шурали” зэрэг балет үзэгчдийн хүртээл болж байжээ. Ингээд 1963 онд МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Улсын хөгжимт драмын театрыг Улсын Драмын театр, Улсын Дуурь Бүжгийн театр болгож салгажээ.

Энэ мөчөөс сонгодог урлагийг эх орондоо хөгжvvлэх гүүр болсон Улсын ДБЭТ-ын түүх бичигдсэн аж.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн