Энэ сарын байдлаар ямар нэг зөрчилгүй 10235 өрхийн ноосны урамшууллын 1,986,164,240 төргөгийг малчдын дансанд оруулжээ. Харин үлдсэн 150 гаруй малчны овог, нэр регистер, банкны зөрчлийг арилгаж мөнгийг олгох ажлыг аймгийн ХХААГ-аас зохион байгуулж байгаа юм байна.
Архангай аймгаас үндэсний боловсруулах үйлдвэрт хонины ноосоо тушаасан 10378 малчин, мал бүхий өрхийн 22464 тн ноос тушаасан анхан шатны баримтыг Хүнс хөдөө аж ахуй яамны Мал хамгаалах санд хүргүүлжээ.