Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Өнөөдрийн дотор МАН-д элсэх болзолтойгоор Г.Элбэгсайханыг ХЗДХ-ийн дэд сайдад дэмжжээ – updown.mn

Өнөөдрийн дотор МАН-д элсэх болзолтойгоор Г.Элбэгсайханыг ХЗДХ-ийн дэд сайдад дэмжжээ

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, саяхан өндөрлөсөн байна. Удирдах зөвлөлийн хурлаар нийслэлийн Засаг даргад нэр дэвшигч болон Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцжээ. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тэргүүн дэд даргаар ажилладаг Г.Элбэгсайханыг томилуулах саналыг Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж оруулж, Удирдах зөвлөлөөс дэмжлэг авсан байна.

Гэхдээ МАН-ын Удирдах зөвлөлийн зарим гишүүн Хууль зүй дотоод хэргийн дэд сайдын албан тушаал нь улс төрийн албан тушаал учраас намын харьяалалтай гишүүн байх ёстой гэсэн шаардлагыг тавьсан байна. Учир нь, Г.Элбэгсайхан нь ямар нэгэн намын харьяалалгүй, нам бус, хуулийн салбартаа олон жил ажилласан хурандаа цолтой нэгэн юм байна. Тиймээс Удирдах зөвлөлийн гишүүд заавал намын гишүүн байх ёстой, яагаад нам бус хүн оруулж ирж байгаа юм гэж нэлээд шүүмжлэлтэй ханджээ. Удирдах зөвлөлийн хурал дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “нам бус хүн оруулж ирсэн юм уу. Г.Элбэгсайхан чи өнөөдрийн дотор намд элс, дэмжлээ” гээд алхаа цохьсон байна.

Харин Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлж буй С.Амарсайханыг нийслэлийн Зайсан орчмын газар болон Туулын бургасанд зөрчилтэй бизнес хийдэг зэрэг зөрчилтэй асуудалтай хүнийг яагаад заавал томилох гээд байгаа юм бэ зэргээр Удирдах зөвлөлийн зарим гишүүн дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн байна. Гэхдээ МАН-ын Удирдах зөвлөлөөс Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдад Г.Элбэгсайханг, Нийслэлийн Засаг даргад С.Амарсайхан нарыг томилуулахаар дэмжжээ.

Itoim.mn

One thought on “Өнөөдрийн дотор МАН-д элсэх болзолтойгоор Г.Элбэгсайханыг ХЗДХ-ийн дэд сайдад дэмжжээ

  1. Dari 2018-12-28 18:03 at 18:03

    Oorsdiinhoo hosh…… nii alchuurnuudaa shahaa shiv dee ha ha ha

    Хариулах

Dari-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн