2018 онд америкчуудын бахархлыг төрүүлсэн зүтгэлтнүүдийн жагсаалтад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсын өмнөх Ерөнхийлөгч Барак Обамагийн дараа хоёрдугаарт орсон тухай Gallup судалгааны алба мэдээлжээ. Санал асуулгад оролцогчдын 19 хувь нь Цагаан ордны 44 дэх тэргүүнээр бахархдаг гэдгээ илэрхийлсэн бол 13 хувь нь Дональ Трампт саналаа өгсөн байна. Жагсаалтын гурав, дөрөвдүгээрт, тус тус 2 хувийн санал авсан АНУ-ын Ерөнхийлөгч агсан эцэг Жорж Буш, Ромын Пап Франциск бичигдсэн бол тэрбумтан Билл Гейтс, Вермонт муж улсаас Сенатын танхимд сонгогдсон Берни Сандерс, Ерөнхийлөгч асан Билл Клинтон, Далай лам, АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан Жо Байден, бизнес эрхлэгч Илон Маск, АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жо Байден нар 1 хувийн санал авчээ. Барак Обама энэ жагсаалтыг 11 дэх удаагаа тэргүүлж байгаа бол Трампын хувьд дөрөв дэх удаагаа хоёрдугаарт орсон байна. Америкчуудын бахархдаг эмэгтэйчүүдийн хувьд энэ жилийн жагсаалтад мэдэгдэхүйц өөрчлөлт гарсан байна.
Хэдэн жилийн турш жагсаалтыг тэргүүлж байсан Хиллари Клинтон энэ удаа тэргүүлэх байраа Барак Обамагийн гэргийд алджээ. Санал асуулгад оролцогсдын 15 хувь нь Мишель Обамад саналаа өгсөн байна. Жагсаалтын хоёрдугаар байрыг телевизийн алдарт хөтлөгч Опра Уинфри эзэлжээ. Харин Хиллари гуравдугаарт орж, түүний дараагаар АНУ-ын одоогийн тэргүүн хатагтай Меланья Трамп бичигдсэн байна. Дээрх жагсаалтыг 1946 оноос хойш гаргаж байгаа юм. Санал асуулгыг энэ сарын 3-12-ны хооронд явуулжээ.
Монцамэ
2 comments
Америкчууд улам л харлаад байна гэсэн үг шүү дээ . Юуных нь Обамагаар бахархах вэ
SHAL XUDLAA SHAAX YUM AA. UXSNII CHIN BAXARXADAG GEJ!!!! XARIN CH UZEN YADDAG. TIIMEES SONGUULIAR XILARI AVGAI YALALT BAIGUULJ CHDAAGUI. TSAASHID CH DEMOKRATUUD YALALT BAIGUULJ CHADAXGUI.