Тайваний нийслэл Тайпэй хотын төв хэсэгт баригдаж буй утаа “иддэг” мушгиа цамхагын бүтээн байгуулалтын ажил дуусч тун удахгүй ашиглалтанд орох гэж байна. Байгальд ээлтэй энэхүү төслийн ажил 2013 онд эхэлж дөрвөн жилийн турш үргэлжилсэн юм. Барилгын гадна фасад, дээвэр, тагтнууд нь 23.000 мод бутыг багтааж буйгаараа Нью-Йоркын Төв парктай ойролцоо ажээ. Tao Zhu Yin Yuan цамхагын ургамлууд нь 130 тонн нүүрсхүчлийн хийг жилд шингээж байхаар төлөвлөгдсөн.
Цамхагын шилэн шалтай дотор талын талбайнуудад ч ногоон ургамал ургах юм. Тус барилга дотор тансаг зэрэглэлийн 40 байр байна. Оршин суугчид нь Тайпэй хотыг террасснаасаа тольдох боломжтой, хамгийн гол нь сэтгэл сэргэм ногоон орчинд амьдрах нь юу юунаас илүү үнэ цэнэтэй билээ. Бельгийн архитекторч ногоон барилгаараа танигдсан Callebaut уг барилгыг илүү тогтвортой хөгжилд нэмэр болох жижиг алхам хэмээн үнэлжээ.