Сүхбаатарын талбайд өчигдөр (2018.12.28) болсон жагсаалын үеэр “Бид Уучлахгүй” хөдөлгөөнийхөн жагслаа, АТГ-д бичиг өглөө зэрэг мэдээлэл цацагдсан. Тэгвэл уг мэдээлэл хуурамч гэдгийг сэтгүүлч У.Болортуяа цахим хуудсаар дамжуулан мэдэгдлээ.
Тэрээр “”Бид уучлахгүй” цахим жагсаалын баг арваннэгдүгээр сард АТГ-д өргөдөл өгсөн, хариугаа хүлээж байгаа. Өнөөдрийн жагсаалд оролцоогүй. “Бид Уучлахгүй” нэрийг хэн ч хэрэглэж ашиглаж болноо, үг өмчлөх гээгүй шүү. Гэхдээ хөдөлгөөнийг зохион байгуулж байгаа хүмүүсийн хувьд энд оролцоогүй гэдгээ хэлье ээ. Бүлэглэл хоорондын зодоон дундаа мануусыг хавчуулж, нэр барьж ашиглаж байх шиг байнаа. Ийм зүйл гаарч магадгүй байгаа тул хууль хяналтын байгууллагад өгсөн хариугаа хүлээсэн байдалтай байгаа. Уучилсан зүйл байхгүй. Хариу ирсний дараа хэрхэхээ шийдэж, дараагийн ажлаа хийнээ. Баярлалаа.” гэжээ.