Энэтхэгийн магнат, алмаазын худалдаачин Махеш Савани эцэггүй, өнчин бүсгүйчүүдийн хуримын ёслолын ажиллагааг ес дэх жилдээ зохион байгууллаа. Тэрбээр Энэтхэгийн баруун хэсгийн Сурат хотод олныг хамарсан хуримыг жилд нэг удаа зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ жилийн хуримын ёслолд 261 хос оролцсон байна. Сүйт бүсгүйчүүдийн зургаа нь лалын шашинтан, гурав нь Христийн шашинтан аж. Тэдэнд Гужарат мужийн сайд Вижай Рупани мэндчилгээ дэвшүүлсэн байна. Махеш Саварийн хувьд өнгөрсөн есөн жилийн хугацаанд 3000 гаруй эмэгтэйг хуримаа хийхэд тусалжээ.

Энэтхэг уламжлалын дагуу сүйт бүсгүйн эцэг хуримын ёслолыг бүрэн санхүүжүүлдэг. Хэрвээ эцэг нь нас барсан, эсвэл нэн ядуу бол охид нөхөрт гарах магадлал тун муу болдог байна. Харин Махеш Савани охидыг нөхөрт гаргах нь бурхны ивгээл гэж үзэж, өнчин охидын хуримын ёслолыг санхүүжүүлдэг аж. Үүгээр ч зогсохгүй тэрбээр сүйт бүсгүйчүүдэд амьдралд нь хэрэгтэй зүйлс бэлэглэдэг байна.

Тухайлбал, гэр ахуйн хэрэгсэл, сүйт бүсгүй бүрт 200 мянган рупий буюу 5000 орчим ам.долларын даатгал олгодог аж.

Эх сурвалж: Dailymail.co.uk

By updown.mn

Мэдээний админ

One thought on “Энэтхэгийн алмаазны худалдаачин өнчин охидын хуримыг зохион байгууллаа”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн