Тавантолгойн ордыг түшиглэн Оюутолгойн төслийг эрчим хүчээр хангах цахилгаан станц барих тухай гэрээнд гарын үсэг зурах эрхийг сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан нарт олголоо.
Энэ хүрээнд 300 МВт хүчин чадалтай Тавантолгойн дулааны цахилгаан станц барьж, Оюутолгой төслийн төв дэд станцтай 220 кВ-ын хоёр хэлхээтэй цахилгааны шугамаар холбоно. Цаашид хүчин чадлыг нь өргөтгөх боломжтой байх юм байна. Барилгын ажлыг 2020 оны гуравдугаар сард эхэлж 2023 оны зургаадугаар сарын эцэс гэхэд дуусгах, санхүүжилтийг “Тавантолгойн цахилгаан станц” компанийн Хөрөнгө оруулалтын гэрээгээр зохицуулахаар гэрээнд тусгажээ.
“Оюутолгой” компани ирэх оноос эхлэн цахилгаан эрчим хүчээ боломжит хэмжээгээр манай улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс авахаар тохиролцоод байна.