2018 оны 12-р сарын 25-ны өдөр Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-ний Нийгмийн Хариуцлагын Хорооноос 55 дугаар сургуульд  “Шинэ жилийн бэлэг” болгон сурагчдын сурч боловсрох таатай орчин бүрдүүлэх, сургалтын үйл ажиллагаанд зайлшгүй хэрэгтэй сургалтын хэрэглэгдэхүүн, хөгжим, зургийн дугуйлан, спортын хэрэгслүүд, эрэгтэй технологийн хичээлийн багаж, зөөлөн буйдан /Comfy/ сандалууд, эвхэгддэг сандалууд зэргийг бэлэглэлээ.

Энэ хэрэглэгдэхүүнүүд нь сурагчдад хөдөлгөөний эвсэл олгох, спортод сонирхолтой болгох, сэтгэн бодох, авьяас чадварыг нээн хөгжүүлэх, хичээл сурлагадаа  ахиц гаргахад нэн чухал ач холбогдолтой болно.

Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-ний хамт олон болон Нийгмийн Хариуцлагын Хорооны тэргүүн, хамтран ажилладаг бүх гишүүдэд бяцхан сурагчдынхаа өмнөөс чин сэтгэлээсээ баярласан, талархсанаа илэрхийлж, ирж буй 2019 ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.

ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЧ БАЙГ…

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн