10:00 цагт: “Пума Империал” зочид буудалд Дархан аварга Х.Баямөнх, Б.Бат-Эрдэнэ нар Бөхийн өргөөний асуудлаар мэдээлэл хийнэ.
11:00 цагт: Засгийн газрын XI байранд ШӨХТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11:00 цагт: Хэвлэлийн хүрээлэнд “Эх орон, хөгжил, дэвшил” ТББ-аас шударга, Монгол төрд хариуцлага, ёс зүйг дээдлэн ажиллах боломжтой 76 улс төрчийн нэрийг зарлана.
11:00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд иргэн Д.Лхагвасүрэн, Р.Ууганбаатар, М.Сайнбаяр нар “Эрдэнэс тавантолгой” компанийн төрийн мэдлийн хувьцааг иргэдэд өмчлүүлэх тухай хуулийн төслийг танилцуулна.
11:00 цагт: Монголын Үндэсний Музейн Үзэсгэлэнгийн танхимд Соёлын гавъяат зүтгэлтэн, Г.Гонгоржавын “Өеөдсөн хусны дуулал” үзэсгэлэгийн нээлт болно.
11:30 цагт: Ардчиллын өргөөнд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Нарийн бичгийн дарга О.Магнай нар Булган аймгийн Ардчилсан намын гишүүн, Бугат сумын ИТХ-ын төлөөлөгч Б бусдын гарт амиа алдсан талаар мэдээлэл хийнэ.
14:00 цагт: Талст төвд “Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ноос зохион байгуулж буй “10.000 маск” аяны хүрээнд нийслэлийн агаарын бохирдол ихтэй бүсийн хүүхдүүдэд маск түгээнэ. 15:00 цагт: ЭХЭМҮТ-д МУИС-ийн Антропологи-Археологийн тэнхимийн хамт олны тохижуулсан номын сангийн нээлт болно.
“Үндэсний мэдээллийн төв”-д 11:00 цагт: “МАНАН дэглэмийг эсэргүүцэх Монгол түмний нэгдэл”-ээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
13:00 цагт: БНХАУ-д Чингис хааны зурагтай бэлгэвч үйлдвэрлэснийг эсэргүүцэж иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.