Виржиниа мужийн шүүх Хойд Солонгост нас барсан АНУ-ын оюутан Отто Умбергерын ар гэрт Пхеньян 500 сая долларын нөхөн төлбөр олгох ёстой гэсэн шийдвэрийг гаргажээ. Отто Виржиниагийн Их сургуулийн оюутан байсан бөгөөд 2016 онд Хойд Солонгост аялал жуулчлалын групп аялалд багтаж очоод суртал ухуулга хийсэн хэрэгт буруутгагдан хоригдсон юм.
Түүний Хойд Солонгосын тал түүнийг 2017 оны зургадугаар сард АНУ-ын талд хүлээлгэж өгсөн бөгөөд түүнийг эрүүдэн шүүсэн шинж тэмдэгтэй байна гэж албаныхыхан үзэж байв. Эх орондоо эргэж ирээд Отто удаагүй нас барсан бөгөөд түүний эцэг эх шүүхэд Хойд Солонгосын талаас эрүүгийн болон эрүүл мэндийн зардал, эдийн засгийн хохирол, өвчин эмгэгийн хохирлыг барагдуулах гомдол гаргаад байсан юм.
Хойд Солонгос тал шүүхийн энэ шийдвэрт ямар нэгэн хариу өгөөгүй байна. Гэсэн хэдий ч ар гэрийнхэн нь Хууль зүйн яамны тусламжтайгаар хохирлыг нөхөн төлбөрөө авах боломжтой гэж үзэж байгаа юм байна.
Эх сурвалж:. АP