АНУ-ын Конгрессын дээд танхим улсын төсөв батлах асуудлаар шийдвэрт хүрч чадаагүй учир өчигдрөөс (2018.12.23) эхлэн төрийн зарим яам, агентлаг, байгууллагууд үйл ажиллагаагаа зогсооход хүрсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллэв.
Гишүүд өнөөдөр дахин хуралдаж, гацаад төрийн байгууллагуудын хувь заяаг шийдэх юм. Сенатын танхим дахь Бүгд Найрамдах намын бүлгийн дарга Митч Макконнелл “Гол хуралдаан энэ сарын 27-нд зохион байгуулагдах болно” гэж мэдэгджээ. Эрх баригч Бүгд Найрамдах намынхан Сенатад олонх ч түр төсвийг батлахад суудлын тоо хүрэлцэхгүй байна. Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-Мексикийн хил дагуу хана барихад шаардлагатай таван тэрбум ам.долларын төсөв батлахад хүндрэл үүсчээ.
Ройтерс