2019 оны нэгдүгээр сарын 01-нээс АНУ-ын Батлах хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгчээр Пентагоны орлогч дарга Патрик Шанахан болох тухай Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. “Чадварлаг орлогч сайд Патрик Шанахан ирэх оноос Батлан хамгалахын сайдын үүрэг гүйцэтгэгчийн албыг хаших болсон мэдээг дуулхагад баяртай байна. Тэрээр Пентагоны орлогч даргын албанд байх хугацаандаа маш үр бүтээлтэй ажилсан нэгэн” гэж Трамп “Твиттере” хуудснаа бичсэн байна. Батлах хамгаалахын сайд асан Меттисыг огцорч буй талаар энэ сарын 21-нд мэдэгдсэн билээ.
Жим Меттис дээрх албан тушаалд Дональд Трампыг ерөнхийлөгч болоход л томиглогдсон аж. Меттисийн Ерөнхийлөгчид хаягласан захидлаас үзүүл тэрбээр Трамптай үзэл бодлын зөрчлөөс болж огцорч буйг ойлгож болох аж. “Миний байнга дагаж мөрддөг үндсэн итгэл үнэмшилийн нэг бол манай үндэсний хүч чадал бидний хамтын ажиллагаа түншлэлийн өвөрмөц, цогц тогтолцоотой салшгүй холбоотой юм.
Бид холбоотнуудаа дэмжиж, тэдэнд хүндлэл үзүүлэлгүйгээр өөрсдийн ашиг сонирхолыг хамгаалж үл чадах билээ” гэж тэрбээр захидалдаа дурьджээ. Меттис уг захидлаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргээ Сирээс гаргах шийдвэр гаргаснасс хойш хоёр өдрийн дараа бичсэн байна.