Шударга байдлын үнэлгээ судалгааны 2018 оны тайлан гарчээ. ШБҮ нь тухайн байгууллагын гадаад шударга байдлын үнэлгээ (үйлчилгээ авсан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллийн үнэлгээ), дотоод шударга байдлын үнэлгээ (төрийн үйлчилгээг хүргэсэн төрийн албан хаагчдын үнэлгээ), бодлогод оролцогчдын үнэлгээ (шинжээчдийн үнэлгээ) гэсэн гурван дэд үнэлгээнээс бүрдсэн үнэлгээ аж.
Үнэлгээг 0-100 хүртэл оноогоор тооцох бөгөөд утга нь 100-тай тэнцүү бол шударга байдлын дээд түвшинг илэрхийлнэ. Төрийн байгууллагууд ШБҮ-ээр 100 онооноос 2018 онд дунджаар 68.7 оноо авсан нь өмнөх оны үзүүлэлтээс 1.0 пунктээр буурсан байна. Харин 2015 оны үзүүлэлтээс 5.1 пунктээр буурчээ. Үнэлгээнд хамрагдсан байгууллагуудын ШБҮ-ний нийт дунджийг авч үзэхэд Засгийн газрын агентлагууд хамгийн өндөр дундаж үнэлгээтэй буюу 71.7 гэсэн үзүүлэлттэй гарсан. Яамдын ШБҮ-ний нийт дундаж 69.0 гэсэн үзүүлэлт гарсан.
Харин аймаг, нийслэлийн ЗДТГ-уудын дундаж үнэлгээ 66.1 гарсан нь хамгийн бага дүн болж байна. Шударга байдлын үнэлгээгээр 2018 онд хамгийн өндөр үнэлгээ авсан байгууллагуудыг дурдвал Соёл, урлагийн газар хамгийн өндөр буюу 83.6, Завхан аймгийн ЗДТГ 83.2, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар 83.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар 80.4, Гадаад харилцааны яам 80.2 гэсэн үнэлгээг авч эхний байруудад эрэмбэлэгдэв. Харин Ховд аймгийн ЗДТГ 61.2, Говь-Алтай аймгийн ЗДТГ 59.3, Орхон аймгийн ЗДТГ 57.8, БаянӨлгий аймгийн ЗДТГ 55.6, Дундговь аймгийн ЗДТГ 55.5 гэсэн үнэлгээг авч бусад байгууллагатай харьцуулахад бага үнэлэгджээ.
Судалгааны дэлгэрэнгүйг