Монголын чөлөөт бөхийн холбооноос оны шилдгүүдээ шалгаруулж, ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдаа мөнгөн шагналаар урамшуулсан байна. Унгарын Будапешт болсон насанд хүрэгчдийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Гавьяат тамирчин О.Насанбурмаад 25 сая төгрөгөөр шагнасан бол ОУХМ Т.Түвшинтулга, Б.Шоовдор нарыг тус бүр 10 сая төгрөгөөр шагнажээ.
Мөн Индонезид болсон Азийн зуны спортын наадмын аварга, Гавьяат тамирчин Э.Бэхбаярт дөрөв, мөнгөн медаль хүртсэн Ш.Түмэнцэгт хоёр, хүрл медаль хүртсэн О.Үйтүмэн, Э.Сумъяа, А.Батцэцэг нарыг нэг сая төгрөгөөр урамшуулсан байна. Мөн 23 хүртэлх насны ДАШТ, залуучуудын ДАШТ болон залуучуудын олимпийн наадмын медальтнуудыг мөнгөн шагналаар шагнав.
2018 оны шилдгийн шилдэг дасгалжуулагчаар Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар шалгарсан бол шилдэг дасгалжуулагч О.Пүрэвбаатар, Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургуулийн дасгалжуулагч ОУХМ Б.Идэрсайхан нар шалгарсан байна. Мөн оны шилдэг шүүгчээр олон улсын шүүгч Л.Ганзориг, шилдэг улсын шүүгчээр Д.Урианхай нар тодорсноос гадна холбооны удирдлагууд ахмад тамирчин, шүүгч, зүтгэлтнүүдээ урамшуулсан байна.
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны олон улсын дасгалжуулагчийн сургалтыг зохион байгуулж байгаа сургачг багш, Украйн улсын иргэн Андрей Воронцов, дэлхийн аварга Владимир Шацких нарт дурсгалын зүйлийг гардуулжээ. 2019 онд Монголын чөлөөт бөхийн тамирчдыг Астанагийн ДАШТ, “Токио 2020” зуны олимпийн наадмын олон эрх олгох тэмцээн хүлээж байна.
“ДАШТ-2018” тэмцээний медальтнууд:
1 comment
Олимпийн жингийн дэлхийн аварга П.ОРХОНД МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО 3САЯ ТӨГРӨГ ӨГЧ БАЙЛАА .НАСАНБУРМААД ЯМАР ГАВЬЯА БАЙГУУЛСАН ГЭЖ25САЯ ТӨГРӨГ ӨГЧ БАЙГАА ЮМ БОЛОО .ОРХОНЫГ ХОРОЛХОД ОНЦГОЙ ШАВЬЯА БАЙГУУЛСАН ГЭЖ Л ӨГӨӨГҮЙ ЮМ БОЛ ОЛИМПИЙН БУС ЖИНГИЙН МӨНГӨН МЕДАЛЬ АРАЙ Л ӨНДӨР ШАГНАЛ УУ ГҮЙ ЮУ.