Ирэх 2019 онд албан ажлын болон аяллын олон удаагийн визний үнэ нэмэгдэж байгааг Москва дахь АНУ-ын ЭСЯ мэдэгдлээ. Харин нэг удаагийн визний үнэд өөрчлөлт ороогүй 2018 оны тарифаар мөрдөгдөх ажээ. Олон удаагийн B1/B2 ангиллын гурав хүртэлх жилийн визний үнэ 303 ам.доллар болж байгаа ажээ. Нэг жилийн хугацаатай нэг удаагийн визний үнэ 160 ам.доллар хэвээр байх юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ