НӨАТ-ын урамшууллын арваннэгдүгээр сарын сугалааны тохирлыг энэ сарын 23-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд дамжуулна. Иргэд арваннэгдүгээр сарын 1-30-ны өдрүүдэд худалдан авалтын үр дүнд авсан баримтаа маргааш буюу 22-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын ebarimt системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.
Энэ удаагийн супер сугалааны шагналын сан 200 сая төгрөг.