Эрүүл мэндийн яам ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр эрүүл мэндийн нийт зардлыг өвчний ангиллаар олон улсын аргачлалын дагуу тооцоолон гаргажээ. Анх энэ тооцооллыг салбарын яам 2015 онд анх хийсэн бөгөөд ингэснээр Эрүүл мэндийн нийт зардлын тооцооллыг гаргасан 21 дэх орон болсон байна. Үүний өмнө 2014 онд тусламж үйлчилгээний өртөг, тооцооллыг гаргасан гэж ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд хэллээ.
Энэхүү тооцооллоос салбарын нийт зардал хэрхэн хуваарилагдаж байгааг харах боломжтой аж.
- Эрүүл мэндийн яамны зардал 2003 онд 85.1 тэрбум төгрөг байсан бол 2015 онд нэг их наяд 77 тэрбум төгрөг болжээ. Энэ нь Дотоодын нийт бүтээгдэхүүний 4.6 хувийг эзэлж байгаа юм.
- Түүнчлэн жилд нэг хүнд ногдох эрүүл мэндийн зардал 2014 онд 318.5 мянган төгрөг байсан бол 2015 онд 352 мянган төгрөг болжээ.
- Эрүүл мэндийн санхүүжилтийн 38 хувийг өрх, хувь хүн, 34 хувийг улсын төсөв, 19 хувийг аж ахуйн нэгж, есөн хувийг хандивлагч байгууллага бүрдүүлж байна.
- Мөн эрүүл мэндийн санхүүжилтийн 67 хувийг эмчлэх, анагаах тусламж үйлчилгээнд, эм, эмнэлгийн хэрэгслийн жижиглэн худалдаанд 12 хувийг, урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээнд есөн хувийг, нэмэлт тусламж үйлчилгээнд зургаан хувийг, эрүүл мэндийн удирдах байгууллагад дөрвөн хувийг зарцуулж байна.
- Түүнчлэн эрүүл мэндийн нийт зардлын 72 хувийг цалинд, 26 хувийг эмнэлгийн урсгал зардал, хоёр хувийг бусад зардалд зарцуулдаг ажээ.
- Онцлоход эрүүл мэндийн салбарын нийт зардлын 42 хувийг халдварт бус өвчлөлд, 10 хувийг халдварт өвчлөлд, зургаан хувийг нөхөн үржихүйд, таван хувийг бэртэл гэмтэлд зарцуулж байна.
2 comments
Хүн амын 60 хувийг залуучууд эзлэх ба тэдний 70 хувь нь БЗХӨ-тэй учир түүнийг бүрмөсөн устгах ажил зоиох хэрэгтэй. Тэгж байж суурь өвчнөөс салах замыг шийднэ. Эрүүл мэндийн зардал тооцох нэрээр хүн амынхаа хувийн нууцыг гадныханд гаргаж өгөөд байгаа юм биш үү?
Buruu emchilgee hiij zardal usgudug emch nart toruuli tavij tuluuldeg baih heregtei. Mun emchluulegchees em taria avch hiichiheed uvchnii tuuhend tusuv EMD aas avch hiisen met bichij hulgai hiidgee bolison ni deer shuu.