НӨАТ-ын урамшууллын сугалааны гурав дахь тохиролыг өчигдөр (2017.04.16) орон даяар “Боловсрол” суваг телевиз 19:35 цагт шууд дамжуулсан. Энэ удаад 100 сая төгрөгийн нэг азтан тодорч, 20 сая төгрөгийн хоёр азтан тус тус тодорлоо. Мөн дараа сарын супер сугалааны шагналын санг 250 сая болгон өсгөлөө. Сугалааны тохиролд гуравдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтууд хамрагдсан юм.