Тун удахгүй шинэ он гарлаа. Шинэ жилээ угтах баярын үйл ажиллагаа хаа сайгүй өрнөж, хөл хөдөлгөөн ихтэй, баяр хөөр дүүрэн харагдана. Эдгээр өдрүүдэд танай шинэ жилийн баярын ширээнд чимэг нэмэх зууш бэлтгэх сонирхолтой аргаас хүргэе. Доорх бичлэгт 5 төрлийн зуушийг хэрхэн бэлтгэх арга болон орц, жорыг үзүүлж байна.
1. Зул сарын гацуур: 2 өндөг, 100 гр бяслаг, хулд загас, майонез, tartlets /жигнэмэгэн жижиг аяга/, өргөст хэмх, лууван, улаан түрс
2. Санта: 1-2 өндөг, 50-100г бяслаг, 1 сармисны хумс, майонез эсвэл цөцгий, интоорын улаан лооль, tartlets /жигнэмэгэн жижиг аяга/, анар, хар чинжүү, яншуй
3. Сарнай: хулд загас, өргөст хэмх, бяслаг, талх, өргөст хэмх.
4. Зул сарын баяр: талх, бяслаг, хулд, өргөст хэмх, түрс, анар, яншуй
5. Мөөг: талх, бяслаг, улаан түрс, өргөст хэмх, майонез
Орцыг мэдээж Та өөрийнхөө сонголтоор сольж болно. Хамгийн гол нь хүүхэд багачуудын сонирхлыг татахуйц бөгөөд шинэ жилийн баярын ширээнд зориулж хийж байгаа гэдгээ бүү мартаарай. Баярын ширээ тань өнгөтэй бөгөөд амттай байх болтугай.