Баян-Өлгий аймгийн Бугат сумын Улаан толгой багийн “Цагаан толгой” гэдэг газар 16 настай хүү мориор малаа хариулж яваад малтайгаа уруудаж сураггүй болжээ. Тус сумын нутгаар цас орж, салхи 10-15 м/с хүрсний улмаас Е-гийн хүү Ж нь өчигдөр (2018.12.20) 16:00 цагийн орчимд ийнхүү сураг алдарсан аж.
Энэ талаарх дуудлагыг мөн өдрийн 19:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан хүмүүсийн хамтаар 23:50 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Ингээд 21-ний 02:00 цагт тус багийн “Зөөлөн” гэдэг газраас эсэн мэнд олжээ.