Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

Өнөөдөр төвийн аймгуудын нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна.

2018 оны 12 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр,Тэс голын хөндий, Хөвсгөлийн уулархаг нутгаар 23-28 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон, Дарьгангын тал нутгаар 4-9 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. 12-14 градус хүйтэн байна. Оройдоо хүйтний эрч чангарна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 18 градус хүйтэн, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт оройдоо өснө.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн