УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Бага хурлын завсарлагаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Бага хурлаас МАН-ын зургаан гишүүнийг намаас хөөсний нэг нь Н.Номтойбаяр болсон байна.
-Намын удирдах зөвлөл хуралдаж, УИХ-ын даргы М.Энхболдыг огцруулах, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг нь өгүүлэхээр зөвлөмж гаргах гэж байгаа гэнэ. Энэ нь хууль зөрчиж байгаа хэрэг биш үү?
-МАН бол төрийн бус байгууллага. Сүүлийн үед МАН төрийн дээр гишгэх боллоо гэж шүүмжлэгдэх болсон. Энэ бол бодит байдал. Одоо бүр Үндсэн хуулийнхаа дээр гарчихаад байна. Мухардалд орчихлоо.
Бид чинь бас хуулийг нь мэдэж байгаа хүмүүс, сануулах ёстой. Хууль зүйн дэд сайд ч гэсэн тайлбар хийлээ. Ингэж болохгүй ээ. Энэ буруу шийдвэр чинь Дээд шүүх дээр очвол эргээд бүр нам татан буугдах асуудал руу орж магадгүй гэдгийг тайлбарласан, анхааруулсан. Тэгээд хууль, Үндсэн хууль зөрчиж тогтоол гаргах гэж байсан нөхөд маань яахаа мэдэхгүй гацаанд орчихоод дээр сууж байна л даа. УИХ-ын даргыг МАН-ын Бага хурал томилдоггүй шүү дээ, УИХ томилдог. Ерөнхий сайдыг харин намын Бага хурлаас гаргаж ирдэг. Тиймээс Ерөнхий сайдыг татах асуудлыг бол Бага хурал ярьж болно.
-Тэгвэл Удирдах зөвлөлөөс шийдвэр гарахгүй гэсэн үг үү?
-Шийдвэр гаргах хууль эрх зүйн боломж байхгүй.
-Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Цагаан суваргын ордыг төрийн өмчид буцааж авах шийдвэр гаргасан гэсэн. Танд энэ талаар мэдээлэл ирсэн үү?
-Үгүй. Ордыг эзэмшигч нь тусдаа аж ахуйн нэгж байгаа учраас мэдээлэл өгсөн бол тэнд л өгсөн байх.
–ЖДҮ-ээс зээл авсан гишүүдийн асуудлыг Бага хурал дээр оруулж ирсэн үү?
-Хариуцлага тооцох тогтоолын төсөл оруулж ирсэн. 60 тэрбумтай холбоотой нөхдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулья гэж. Тэгсэн ЖДҮ-тэй холбоотой асуудлыг нь орхигдуулчихаж, санаатайгаар. Бидний зүгээс нэлээн хэрүүл тэмцэл хийж байж ЖДҮ-тэй холбоотой нөхдийг бас шалгуулья гэж байж тогтоолын төсөлд редакцийн засвар хийхээр болсон.
-Гишүүдийн намаас хөөх, намын Бага хурлаас хасах шийдвэр гарсан уу?
-Зургаан хүн намаас хөөж байгаа. Тэдний нэг нь би болсон. Ер нь Н.Номтойбаярыг намаас хөөх тухай эртнээс ярьсан шүү дээ. Намын гурван даргын түвшинд.
-Өнөөдөр өглөө танай намын гишүүд “эвлэрч магадгүй” гэж байсан. Өдөржингөө хуралдаад эвлэрсэнгүй юу?
-Яагаад, хэнийг хуурах гэж эвлэрэх юм. Энэ намд чинь бас ардчилал, зарчим гэж юм байх ёстой биз дээ. Зүгээр хууль дүрмэрээ л явья л даа. Энэ нам чинь 300 гаруй Бага хурлын гишүүнтэй. Хэрвээ 60 тэрбум гэж ярих гэж байгаа бол Бага хурлыг ч гэсэн 60 тэрбумын хурал гэж харж болно шүү дээ. 2016 оны сонгуулийн дараа Бага хурлын гишүүд бүгдээрээ л ажил албан тушаалд очоо биз дээ. Бүгдэд нь хамааралтай. Тэр үед намын дарга байсан М.Энхболд, Засгийн газрын гишүүн, Шадар сайд байсан У.Хүрэлсүхэд хамгийн түрүүнд хамаатай. ХНХ-ын сайд байсны хувьд надад ч хамаатай.
Б.ГАЛ
8 comments
эх орончидын , эцэг өвгөдын минь намыг энэ хэдэн шуналтай малуудаад самраад дуусгалаа.
Nomtoibaur yhamsargyi bydyyleg mash hargis honzognogch myyhai hyn bna.TSagaan syvragiin ordiig ylsad butsaaj ug gesnees ushirhuj Hyrelsyh saidiig yzen uadaj baigaa ni il haragdaj bna.Uursduu lbaujij hahaj baival bolohnee,Iim hyniig turd gargaj baidag estoi auyltai uym bna.Bolgoomjtoi baihgyi bol uahaas ch bytsahgyi novsh uym bna.
namaas huuh bagadnashvv,,gishvvnees bas huuh heregteidee
Номтойбаярыг намаас хөөх нь зөв. Яагаад гэвэл, хүн амины хэрэгт холбогдоод тэр нь одоо болтол тодорхойгүй хуулийнхан нь хэргийг нь хаамар болсон. Цаанаа авилгалдаад болчихсон биз. Арай болоогүй шүү, Номтойбаяраа, хоёр хүний амь насаар тоглосноо мартаагүй биз.
Монгол Улсын тусгаар тогтнолд аюул учруулж байгаа идэж ууж цадахаа байсан улс төрчдийг цаазалдаг хууль гаргаж шударга шүүхтэй болох тэрбумаас дээш идсэн нөхдийн хөрөнгийг хурааж цаазал
Зөв дэмжиж байна
Монгол Улсын тусгаар тогтнолд аюул учруулж байгаа идэж ууж цадахаа байсан улс төрчдийг цаазалдаг хууль гаргаж шударга шүүхтэй болох тэрбумаас дээш идсэн нөхдийн хөрөнгийг хурааж цаазал
Зөв болсон юм бишүү.