09:00 цагт: МХЕГ-ын хурлын танхимд Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудалд суурилуулж буй цацрагийн хяналтын төхөөрөмжийн үйл ажиллагаа, ашиглалт, цөмийн материал, цацрагийн үүсгүүрийн хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, хариу арга хэмжээ авах чиглэлээр үндэсний сургагч багш бэлтгэх сургалт болно.
10:00 цагт: ЦДБЭЧуулгын концертын танхимд ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны 2018 оны үйл ажиллагааны тайлангын хурал, шилдэг, тэргүүний алба хаагчдыг шалгаруулах, шагнаж урамшуулах арга хэмжээтэй.
11:00 цагт: MN-Мэдээллийн төвд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэсэн, хэрэглэх эрсдэл бүхий иргэдэд үнэн зөв, бодит мэдээллийг хүргэх УТСААР СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ үйлчилгээний талаар “Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэнгээс мэдээлэл хийнэ.
11:00 цагт: Тусгаар тогтнолын ордонд МАН-ын бага хурал болно.
11:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
14:30 цагт: Төрийн ордонд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар АХБ-тай орон нутгийн цэвэрлэх байгууламжийг биологи цэвэрлэгээтэй болгон шинэчлэн өргөтгөх, орлогод нийцсэн 10,000 өрхийн орон сууц барих, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг түр хамгаалах байр байгуулан энэ чиглэлийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх төслүүдийн гэрээнд гарын үсэг зурна.
15:00 цагт: Монголын театрын музейд “Монгол цоож – Мартагдашгүй өв” үзэсгэлэнг нээнэ.