АНУ-ын Африк дахь Цэргийн командлал даваа гаригт АНУ-ын агаарын цэргийн хүчин Сомали улсын Гандаршегийн ойролцоо байрлаж буй “Аль Шабаб”-ын дайчдын эсрэг цохилт өгсөн. Ингэснээр энэ сард 62 зэвсэгт этгээд амиа алдсан талаар мэдэгдэв.
Агаарын цохилт өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт хийгдэж 34, ням гаригт 28 этгээд тус тус амиа алджээ. Террористууд алслагдмал газар нутгийг ашиглах, өдөөн хатгалга, хуйвалдаан зохион байгуулах, дайралтад бэлтгэхээс урьдчилан сэргийлж АНУ-ын агаарын цэргийн хүчин Сомалийн Холбооны Засгийн газартай хамтран энэ цохилтуудыг өгчээ.
“Аль Шабаб”, “Аль Каида”-гийн хамгийн том нэгдэл өмнөд болон төв Сомалид террорист халдлага үйлдэх, хүмүүнлэгийн тусламжийг хулгайлах, өөрсдийгөө болон алан хядагчдыг санхүүжүүлэх зорилгоор энгийн иргэдийг хулгайлах, барьцаалах, хөнөөх үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Гэхдээ АНУ-ын цэргийнхэн ийм ажиллагааны үеэр энгийн номхон иргэд бэртэж, гэмтэн, амиа алдсан тохиолдол байхгүй хэмээн мэдэгдсэн байна. Мөн өэнгөрсөн арваннэгдүгээр сард Сомалийн Debatscile-ийн ойролцоо өгсөн хоёр удаа агаараас цохилтоор 37 этгээдийг устгажээ.
Эх сурвалж: CNN