Өмнөд Солонгос Улсын Сөүл хот дахь нохойн мах бэлтгэлийн хамгийн сүүлийн цехийг өчигдөр (2018.12.17) татан буулгалаа. Ингэснээр Сөүл хотод хүнсний зориулалтаар нохойн мах бэлтгэдэг газар байхгүй болж байгаа юм байна.
Тус улсын иргэд хүнсэндээ нохойн мах иддэг уламжлалтай ч нохойн махны хэрэглээ 1988 оноос эхлэн ихээхэн буурч, сүүлийн жилүүдэд ердөө 22 компани жилд дунджаар 80.000 ширхэг нохойн мах зах зээлд нийлүүлж байжээ.
Амьтны эрхийг хамгаалах сайн дурын олон байгууллагууд нохойн мах хүнсэнд хэрэглэхийг эсэргүүцэж жагсаал хөдөлгөөн зохион байгуулж байгаа нь иргэдийг нохойн мах хэрэглэхээс татгалзахад нөлөөлжээ.
Гэвч 2018 оны 6-р сард хийсэн судалгаагаар, судалгаанд оролцсон 500 хүний 51% нь нохойн махыг хүнсэнд хэрэглэхийг хориглох хууль батлахыг эсэргүүцсэн бол 39% нь зөвшөөрсөн хариу өгсөн байна.
Эх сурвалж: mglradio.com
1 comment
НОХОЙ ХҮНИЙ ҮНЭНЧ НӨХӨР ХАМГААЛАГЧ ГЭХЭЭР ҮНЭНЧ НӨХРӨӨ АРГАГГҮЙН ЭРХЭНД АЛЖ ИДДЭГ НЬ ӨЛСГӨЛӨН АРД ТҮМЭНД БАЙСАН ТҮҮХ ДЭЭ.ӨРӨВДМӨӨР БАС МУУХАЙ Ч ЮМ ДАА.