Онцгой байдлын ерөнхий газраас хоногийн шуурхай мэдээ танилцууллаа. Тодруулбал, өчигдөр объектын түймрийн таван дуудлага хүлээн авсан бөгөөд тэдгээрийн дөрөв нь байшин шатаж байна гэсэн дуудлага байжээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.16-ны өдрийн 09:33 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан байна.
Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.16-ны өдрийн 10:13 цагт хүлээн авч, 8 алба хаагч, 2 автомашинтай, 30 минут ажиллаж унтраасан бол Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, “Ойн жим” амралтын газрын хажуу талд байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу очиж 40 минут ажиллаж унтраажээ.
Мөн Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Уртын гол” багт шатаж буй байшинг 37 минут ажиллаж унтраасан байна.
Түүнчлэн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд иргэн Б-гийн эзэмшлийн “Фит” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.16-ны өдрийн 16:20 цагт хүлээн авч 6 алба хаагч, 1 автомашинтай 5 км замыг туулан 16:30 цагт очиж, автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраажээ.