Ардчилсан намын Намын байгуулалт хариуцсан нарийн бичгийн даргаар Ш.Түвдэндоржийг томилжээ. Ш.Түвдэндоржийн хувьд МоАХ-ны дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга, МоАХ-ны гүйцэтгэх захирал, Нийслэлийн Ардчилсан намын дарга, Батлан хамгаалахын сайдаар тус тус ажиллаж байсан. 2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, Хууль зүйн байнгын хорооны даргаар томилогдон ажиллаж байсан юм.
1 comment
Урвагч