Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
УЕП асан Д.Дорлигжав 4 сая долларын асуудлаар хэвлэлийн хурал хийх гэнэ – updown.mn

УЕП асан Д.Дорлигжав 4 сая долларын асуудлаар хэвлэлийн хурал хийх гэнэ

Ойрын өдрүүдэд УЕП асан Д.Дорлигжав хэвлэлийн хурал хийх сураг байна. Өнгөрсөн долоо хоногт “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд телевизэд ярилцлага өгөхдөө УЕП асан Д.Дорлигжавын хамааралтай этгээдэд 4 сая доллар өгсөн хэмээн ярьсан байгаа.

2014 оны арванхоёрдугаар сарын 3-нд Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин цахим хуудастаа дөрвөн сая ам.долларын гүйлгээний баримт дэлгэж “…Хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх авлигын хэмжээ” гэж мэдэгдсэн байдаг.

Тухайн үед “Алтан Дорнод Монгол” компанийн Тэргүүн дэд захирал Н.Цогтгэрэл, тус компанийн Тэргүүн дэд захирал асан, “Эрдэнэт үйлдвэр”-ийн Хөдөлмөр аюулгүй байдлын хэлтсийн дарга Ч.Бямбаа, “Голомт” банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгалан нар тус тусдаа мэдээлэл хийж “Дөрвөн сая ам.долларын шилжүүлэг манай компанитай хамаагүй.

“Алтан дорнод Монгол” хэн нэгэн албан тушаалтанд мөнгө шилжүүлээгүй. Харин “NRI” компанитай холбоотой энэ асуудлаар “Алтан Дорнод Монгол”-ын захирал Т.Ганболд өөрөө тайлбар хэлнэ. Ямар учиртай гүйлгээ болохыг тэр л хэлэх учиртай..” гэхчлэн тайлбар хийж байв.

Дөрвөн жилийн өмнө шуугиан тарьсан ч тэгсхийгээд намжсан үйл явдлын талаар Т.Ганболд хэлэхдээ, өөрийнх нь компаниас дээрх хэмжээний мөнгө гарсан. Тухайн үед Ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжавын төрсөн дүүгийн данс руу Голомт банкаар дамжин шилжсэн нь үнэн гэсэн юм.

Тэгвэл энэ удаад уг асуудлаар Д.Дорлигжав өөрөө мэдээлэл хийхээр бэлдэж буйг эх сурвалж мэдээлж байна. Энэ удаагийн хурал нь хууль хяналтын байгууллага дээр шалгагдаж байгаа гэх энэхүү их хэмжээний мөнгөтэй холбоотой байх. Тэр харин ямар тайлбар өгөх бол гэсэн хүлээлт нийгэмд үүсч эхэллээ.

Я.ХУЛАН

updown.mn

Мэдээний админ

Learn More →

2 thoughts on “УЕП асан Д.Дорлигжав 4 сая долларын асуудлаар хэвлэлийн хурал хийх гэнэ

  1. Нэргүй 2018-12-17 11:53 at 11:53

    dorligjaviin zes n zuhuij ehlev.. BUHiin UBS nuur devjeeg bas shalgah heregetee de.. IH bayn devjee gej sonsogddogiin bna lee.. iim maygaar mungu bosgoj iveen tetgedeg baij magadgui yum.. DORLIGJAV TERGUUN N

    Хариулах
  2. Fuck 2018-12-18 05:37 at 05:37

    Zail yanhan m8n

    Хариулах

Fuck-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн